“Wannacry ransomware” болон “Цэнхэр халим”-ны талаар хэвлэлийн хурал хийнэ

08:00 цагт: Хотын дарга Баянгол дүүрэгт ажиллана.

08:30 цагт: Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жил, Иргэний нисэхийн ерөнхий газар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын нээлт, шагнал гардуулах үйл ажиллагаа ИНЕГ-т болно.
 
11:00 цагт: “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Ном, хэвлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно.Хаана: Соёлын төв өргөөний “Б” корпус, Хүүхдийн төв номын сан.

11:00 цагт: Эрдэмтэн судлаач, багш, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд хугацаагүй тзмцлийн хэлбэрт шилжиж, 2017 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс суулт зарлан Авто замын хөгжлийн газар, БЗД-ийн засаг дарга болон Нийслзлийн засаг дарга нарт шаардах бичиг хүргүүлж байгаа талаар Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, БЗД-ийн 172-р цэцэрлэг, "Академи-32" СӨХ, "Ирээдүй" СӨХ-өөс мэдээлэл хийнэ. Хаана: Хэвлэлийн хүрээлэнд.

11:00 цагт: Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийнэ. Хангарди ордны 1 давхарт.
 
11:40 цагт: Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс иргэд, аж ахуйн нэгж байгууллага, жуулчид ихээр үйлчлүүлдэг, дамжин өнгөрдөг Сүхбаатарын талбай, Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дугуйт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэж, Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 6 ширхэг унадаг дугуйг дагалдах хэрэгслийн хамт гардуулж өгөх үйл ажиллагаа болно. Хаана: Д.Сүхбаатарын талбайд.
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
02:00 цагт: Монголын өмгөөлөгчдийн холбооны НЗДТГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Эх орноосоо урвах гэмт хэргийг эрүүгийн хуулиас хассан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн болон сонгуулийн хар машины асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэрэг, тусгай албаны алба хаагчдын төлөөлөл хамтран мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Эко автомашин импортлогчид, Автомашин экспортлогчдын нэгдсэн холбоо, Тээвэр зохицуулалтын нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
12:00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв, Цагдаагийн байгууллага болон MNCERT CC Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төвөөс хамтран Мэдээллийн аюулгүй байдал, дэлхий нийтэд тархаад буй мэдээлэл барьцаалдаг "Wannacry ransomware" хортой код, "Цэнхэр халим" зэрэг сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хурлын танхимд
 
12:00 цагт: ЭМЯ гадна талбайд Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газруудад Яаралтай түргэн тусламжийн 10 гаруй автомашин гардуулна.

13:00 цагт: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болно. Харилцах утас: 95141117

13:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд маргааш Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос энэ сарын 19-20-ны өдрүүдэд болсон азийн аваргын тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Медаль авсан тамирчид оролцоно.

14:00 цагт: Төрийн ордны "Г" танхимд ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хуралдсантай холбогдуулан Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас хамтарсан Хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө.
 
16:00 цагт: Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын театрын зураач МУСТА Банзардарийн Сайханбаярын "ЦЭНХЭР САЛХИ" уран зургийн үзэсгэлэн Хүүхэд Залуучуудын театрын Арт галлерейд нээлтээ хийнэ.
 
"Үрслэгийн чанараас үлэмж ургац" хүнсний ногооны үрслэгийн үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 20-оос зургадугаар сарын 5-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний хойд талбайд зохион байгуулагдаж байна.
 
Зураач О.Золбоотөгөлдөрийн “Зөн совингийн бэлгэдэл” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэ удаагийн үзэсгэлэн түүний бие даасан гурав дахь үзэсгэлэн бөгөөд бэлгэдэлт хөргүүд түлхүү тавигдах юм. Best art gallery /Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын дэргэд/ Холбогдох утас: 9596-8710

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.