Зуслан бүр хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй болно

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зуны улиралд ажилладаг 80 гаруй зуслан бий. Үүнээс хүүхдийн амралт, чөлөөт цагийн 60, Олон Улсын хүүхдийн нэг, амралт сувиллын гурав, халамжийн тав, хөдөлмөр амралтын хоёр, гадаад хэлний сургалттай гурав, эко боловсролын хоёр, спорт аяллын дөрвөн зуслан үйл ажиллагаа явуулж байна.

Зусланд амрах хүүхдийн тоо 2008-2010 оныг хүртэлх хугацаанд өссөн ба 2014 онд хүүхдийн тоо тогтмолжиж, эцэг эхчүүдийн зусланд хандах хандлага сайжирсан. Гэвч сүүлийн жилүүдэд зусланд зохиогдох хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн агуулга, зорилго тодорхой бус нь зуслангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, зогсоох эрсдэлд хүргэснийг мэргэжилтнүүд онцолж байна. 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлнэ хэмээн тусгасан. Тиймээс зуслангийн хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхийн тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ.

 Уг хөгжлийн хөтөлбөр нь хүүхдийг хөгжүүлэх, амьдрах ур чадварт сургахад чиглэсэн байх бөгөөд зуслан бүр өөр өөрийн онцлогийг харуулсан хөгжлийн хөтөлбөртэй байж хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн тэднийг зөв амьдрах арга дадалд сургахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах ажээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.