Европын хөлбөмбөгийн холбооны Европа лигийн аварга баг өнөөдөр шөнө тодорно. 2016-2017 оны Европа лигийн аваргын төлөө Английн алдарт “Манчестер Юнайтед” болон Голландын “Аяакс” багууд шалгарч үлдээд байгаа. Шигшээ тоглолт Шведын нийслэл Стокгольм хотод явагдана. Энэ жилийн Европа лигийн шигшээ тоглолтыг Словенийн туршлагатай шүүгч Дамир Скомина шүүхээр болсон билээ.
Дашрамд дуулгахад, Улаан чөтгөрүүдийн хувьд финалд шалгарах хүртлээ хэсгийн тоглолтонд Данийн “Зория”-г 1:0, 2:0, Туркийн “Фенербахче”-г 4:1, Голландын “Фейноорд”-ыг 4:0-ээр хожиж, “Фенербахче”-д 2:1, “Фейноорд”-д 1:0-ээр хожигдсон. Ингээд хасагдах шатанд хэсгээсээ хоёроор гарч шөвгийн 32-т Францын “Сент Этьенне”-г 3:0, 1:0, шөвгийн 16-д ОХУ-ын “Ростов”-ыг 1:1, 1:0, шөвгийн наймд Белгийн “Андерлехт”-ыг 1:1, 2:1, шөвгийн дөрөвт Испанийн “Сельта Виго”-г 1:1, 1:0-ээр тус тус буулган авсан билээ.
Харин Аяаксын хувьд хэсэгтээ Грекийн “Панатианокс”-ийг 2:1, 2:0, Белгийн “Стандарт Лига”-г 1:1, 1:0, Испанийн “Сельта Виго”-г 2:2, 3:2-ээр хожиж, хэсгээ тэргүүлсэн. Улмаар шөвгийн 32-т Польшийн “Лига Варшав”-ыг 1:1, 1:0, шөвгийн 16-д Данийн “Копенгаген”-г 1:2, 2:0, шөвгийн наймд Германы “Шальке 04”-ыг 2:0, 2:3, их шөвөгт Францын “Лион”-ыг 4:1, 1:3-ээр тус тус буулган авч, шигшээ тоглолтод шалгарч үлдээд байна.
Б.Сансар
olloo.mn