2030 он гэхэд Дубайн цагдаа нарын дөрөвний нэг нь робот болно

Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хотод анхны робот цагдаа ажиллаж эхэлжээ. Робот цагдаа ажиллаж эхэлнэ гэж өнгөрсөн жил мэдээлж байсан. Робот цагдаагийн өндөр 170 см бөгөөд 100 кг гаруй жинтэй аж. Тэрээр 1.5 метрийн зайнаас гараар хийсэн дохио зангааг ойлгоно. Түүнчлэн алгоритмын тусламжтайгаар хүний сэтгэл хөдлөлийг таних чадвартай. Хүний сэтгэл санаанд тааруулж робот цагдаа хүнтэй яаж харилцахаа сонгоно. Робот цагдаа хүний нүүр царайг 20 метрийн зайнаас таних чадвартай бөгөөд гэмт хэрэгтнийг илрүүлэхэд тусална. Төмөр хүн худалдааны төв болон гудамжинд олон нийтийн хэв журмыг сахиулна. 2030 он гэхэд робот цагдаа Дубай хотын цагдаагийн бие бүрэлдэхүүний дөрөвний нэгийг бүрдүүлнэ хэмээн төлөвлөж байна.


Зууны мэдээ
М.Хүслэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.