Соёмботой уулыг ухаж байна гэсэн мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт:
ЭМЯ-ны удирдлагууд Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллана. Энэ үеэр гадаадад өндөр өртгөөр хийгддэг зүрхний нээлттэй мэс засал, ангигографийн хагалгааны үйл явцтай танилцана. 

09:00 цагт: Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд ИТХ-ын үйл ажиллагаанд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, байгаль орчин, боловсролын салбарын үйл ажиллагаанд хяналт тавих сайн туршлагын талаар аймаг, сум, дүүргийн ИТХ-ууд зөвлөлдөнө. 
 
09:30 цагт:  Хөгжлийн Шийдэл ТББ-ын дэргэдэх Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага хөтөлбөр нь Монгол улсын хөгжилд бодит, үр дүнтэй хувь нэмэр оруулах өөрчлөлтийг бүтээгч нийгмийн энтерпренёруудыг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, дэмжих, санхүүжүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийгмийн Энтерпренёруудын нэгдсэн чуулган”-ыг зохион байгуулна. Хаана: Бишрэлт зочид буудлын Даймонд танхимд болно. 

10:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Үндсэн хууль зөрчиж буй зөвлөлдөх санал асуулгын талаар иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

10:50 цагт: Түүхэн амжилт үзүүлсэн Монголын залуучуудын футзалын шигшээ баг эх орондоо газардана. 

11:00 цагт: МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах “Сонгуулийг ажиглах түр хороо”-г албан ёсоор нээж байгаа тухай хэвлэлийн хурал болно. Хуралд Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны Байгууллага Ардчилсан Институт Хүний эрхийн газрын Элчин сайд ноён Гээрт-Хинрич Арэнс оролцож, хорооны үүрэг, үйл ажиллагааг танилцуулна. Хаана: Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд
 
11:00 цагт: Соёмботой уулыг ухаж байна гэсэн мэдээлэлтэй холбогдуулан БОАЖЯ-наас албан ёсны тайлбар хийнэ. Хэвлэлийн бага хурал БОАЖЯ-ны "Хаан танхим"-д болно.
 
11:00 цагт: Монголдоо онгоц үйлдвэрлэдэг болох гэж байна. Монголд үйлдвэрлэх АН2-ын /хуучнаар царцаа ногоон/-ы шинэчилсэн загварын онгоц ТВС-2МС онгоц өнөөдөр 12:30-д нисэх буудалд бууна. Сэтгүүлчдийг авч явах унаа талбайн баруун талаас 11:00 цагт хөдөлнө.

12:00 цагт: Самбалхүндэвийн эргэмжийн газрын зүүн талаас Дэнжийн 1000 холбосон шинэ замын нээлт болно. 

12:00 цагт: Хүүхэд эх хэлээрээ өөрийн бодлоо зөв илэрхийлж, ярьж сурахад эцэг эх, багш нарын үүрэг, оролцоо маш чухал юм. Иймээс энэ жилийн Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхдийн эх хэлний боловсролд" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Энэхүү хурлаар хүүхдийн хэл ярианы орчин, төрөлх хэлээ эзэмшиж буй байдал, хүүхдийн сэтгэхүйд уран зохиол, монгол тоглоом наадгай зэрэг нь хэрхэн нөлөөлдөг тухай эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хурлын төгсгөлд хэлэлцүүлэг хийх юм. Хаана: БСШУСЯ-ны 401 тоот

12:30 цагт: MN-Мэдээллийн төвд Монгол төдийгүй дэлхийн 100 жилийн зөгнөл, 100 сургаал бүхий есөн эрдэнээр бүтээсэн "Дэлхийн нууц товчоо" номын нээлтэд зориулж "Монгол шүтээн цогцолбор"-оос хэвлэлийн бага хурал зарлалаа.

14:00 цагт:  Жил бүр уламжлал болгон зохиогддог Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөгжмийн зохиолч, удирдаач Цэгмэдийн Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал болно. Хаана: Хөгжим Бүжгийн Коллежийн А зааланд
 
Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг төв талбайд болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-24 14:43:15
    нехен сэргээлгэж харагдаач боажя газын наймаа хулгайн мод хулгайн ангийн уур уурхай татан буулгах хэрэгтэй богд уул туул голоо хамгаалж чадахгуй яам хэрэггуй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • naruto 2017-05-24 02:59:41
    удахгүй талбайг ухах юм байна л доо. жоохон сэтгэлтэй байгаач. мөнгө л харах юм новш гэж
    59.153.115.64
    Мэдэгдсэн Хариулах