Валютын сан Монгол Улсад ямар хариу өгөх вэ
“Мэргэжил”-ийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн “хөөцөлдсөн” ОУВС-аас тусламж авах эсэх асуудал өнөөдөр эцэслэгдэнэ. Уг нь хоёрдугаар сард манай улс ОУВС-гийн "Extended facility fund"  хөтөлбөрт хамрагдахаар болж, хөтөлбөрийн хүрээнд  440 сая ам.долларын зээл авна гэдгийг албаныхан дуулгаж байв. Ингэхдээ валютын сангаас манайд хэд хэдэн шаардлага тавьж УИХ 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Тодруулбал,  нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татвар нэмэх асуудлыг хэлэлцэн долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн билээ. Нэг үгээр валютын сангийн даалгаврыг Монгол Улс ёсчлон биелүүлсэн. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр ОУВС Монгол Улсыг хөтөлбөрт хамруулах эсэхийг шийдвэрлэхээс өмнө бас нэг асуудал тулгарсан нь 29 дүгээр тогтоолын төслийг холбогдох заалт байв.  Үүнээс үүдэн  "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдах Монгол Улсын хүсэлтийг хэлэлцэхийг хойшлуулсан. Тодотгон хэлбэл,  төсвийн тодотгол хэлэлцэн баталсны дараа гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолын төслийн 11 дүгээр заалттай холбогдуулан "Рио Тинто" компани ОУВС-д гомдол гаргасантай холбоотой юм. Тус заалтад "гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх" гэжээ. Энэхүү заалт нь хөрөнгө оруулагчдын борлуулалтын орлогыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкаар дамжуулж, валютын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл, "Рио Тинто"-той хамааруулбал, Оюутолгойн борлуулалтын шууд гадагш гарч буй орлого Монголоор дамжина гэсэн заалт юм.

Иймээс УИХ батлаад сар сараагүй тогтоолын төсөлдөө дахин “мэс засал” хийхээр болсон. Улмаар УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэн, дэд заалтыг хасахын гишүүдийн олонх дэмжсэн юм. Хэдийгээр сөрөг хүчний зүгээс “Энэ бол ихээхэн ач холбогдолтой заалт гээд энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн” ч хүлээж авсангүй. Учир нь эдийн засгаа хурдан сэргээхэд ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр маш чухал учраас асуудлыг шуурхайлан хэлэлцэв.

Харин эрх баригч хүчний гишүүн Ж.Энхбаяр “Гутамшигтай шийдвэр гаргах гэж байна. Эдийн засгийн туйлын хүнд нөхцөлд орсон тул ийм шийдвэр гаргах гэж байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов гэдгийг дор бүрнээ тунгаагаарай. Төсвийн орлого нь давж биелэдэг байсан улс орон гаднаас зээл тусламж авахгүй болбол дампуурах болсон шалтгаан юу вэ. Энэ бол өнгөрсөн дөрвөн жилд бодлогын алдаа гаргасантай холбоотой. Өнгөрсөн жилүүдэд эрх барьсан Ардчилсан нам дүгнэлт хийх ёстой. Бодлогын алдааны үр дүнд гутамшигт байдалд орж байна. Хатуу болзлыг бид биелүүлж байна. Энийг эсэргүүцэх боломж алга. Ийм хүнд нөхцөлд Монголын оруулсан байна. Сангийн сайд бодит байдлыг ил тод хэл, ойлгуул. Ийм нөхцөлд улс орныг оруулсан улс төрийн намын ялгааг ойлгоосой гэж ард түмнээсээ  хандан хүсэх байна. Үндэстний хувьд өнөөдөр гутамшигтай байдалд орж байна, гэсэн ч давж гарах шаардлага байна” гэсэн юм.  Гутамшигтай ч элгээрээ хэвтсэн эдийн засгийг эмчлэх эмчилгээ “Өргөтгөсөн хөтөлбөр”. Өөр сонголт байхгүй. Тэгвэл өнөөдөр ОУВС-ынхан шийдвэрээ гаргана. Жил шахам хугацаанд яригдсан тусламжийн асуудал эцэслэгдэх нь ээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ванга 2017-05-24 13:01:17
    Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл шийдэлгүй хойш нь тавина. Намраас л асуудал шийдэгдэнэ
    122.201.21.85
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol emee 2017-05-24 08:51:56
    Ard tvmnee sain molj. oordoo sain tansagla gesen bolzol tabisan OUBS gegchiin vnenxvv sanaa ni yu ym bol. Tednii nuush xvsel uls orniig orond oruulj ard tvmniig...
    66.181.179.227
    Мэдэгдсэн Хариулах
    • vrgeljlel 2017-05-24 08:55:01
      bosoxod xvrgeed daraa ni gadnii sheregiig NVB nereer oruulax ym bith biz? Yg Sir thig xeden jiliin daraa bid ex orongvi shagaach nar bolchixgvi biz? Xariulaach?...
      66.181.179.227
      Мэдэгдсэн Хариулах
  • !? 2017-05-24 06:34:32
    ОУВС манайд мөнгө өгөхөө больчихоосой!!! Өглөө гэхэд төрийн хулгайч нар цуслаад дуусна! Ж: төрийн авто машин гэхэд л 10 дахин олширсон бна шдээ!!!!!
    66.181.160.79
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-05-24 02:43:33
    Avilgachid bas neg murih shiidverPrius deer gargasan bgaa.Azaartana daa
    75.66.200.179
    Мэдэгдсэн Хариулах
  • zocnin  2017-05-24 02:41:31
    olon ulsiin valuytiin sanigiin zeeliig tsytsalj bolohgyi yu . manaih oyu tolgoi rio tintogiin orlogiig mongolda hi bankaar oruulsnaar bid orlogoo toostdog boloh...
    108.181.115.137
    Мэдэгдсэн Хариулах