М.Бундмаа, Б.Батгэрэл нар Хонгконгын шигшээ багт урилгаар ажиллаж  байна
Манай шилдэг жүдочид  гадны улс орнуудад уригдах болсон билээ. Анх 2014 онд ОУХМ Г.Отгонцэцэг Казахстан улсын шигшээ багт уригдаж, 2016 оны Риогийн олимпийн наадмаас тус улсын нэр дээр барилдаж хүрэл медаль хүртсэн билээ.Түүнчлэн саяхан  гурван жүдоч Азарбайжен улсын эмэгтэйчүүдийн шигшээ багт уригдаж, тус улсыг зориод байгаа.

 Тэгвэл тэднээс гадна МУГТ  М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нар Хонгконг улсын шигшээ багийн урилгаар тус улсад ажиллаж байна. Хонгконгчуудын хувьд жүдо бөхийн төрлөөр тивийн аваргаас медаль хүртэж үзээгүй аж. Иймээс эх орондоо зохиогдох энэ удаагийн ААШТ-ээс анхны медалиа хүртэх зорилго тавин манай жүдочдыг ийнхүү шигшээ багтаа урьж, ажиллуулж байгаа юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.