Манай волейболчид хасагдах шатанд Японы багтай тоглоно
Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн"  Буянт-Ухаа спорт цогцолборт  эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна.

Өчигдөр тус тэмцээний хэсгийн аваргын төлөөх тоглолт болж, "Б" хэсэгт багтсан манай баг БНСУ-ын багтай тоглов. Эн тэнцүүхэн өрнөсөн тус тоглолтод БНСУ-ын шигшээ баг ялалт (3:2) байгуулж, хэсгээ тэргүүллээ.  Харин манай баг энэ сарын 24-нд "А" хэсгээс нэгээр гарсан Японы шигшээтэй хасагдах шатанд тоглох юм.

Манай багийн хувьд “Б” хэсэгт БНСУ, Макаогийн багтай учраа таарсан. Хэсгийн эхний тоглолтод Макаогийн багийг 3:0 харьцаатай ялалт байгуулаад байсан билээ. 

Тэмцээн энэ сарын 25 хүртэл үргэжилнэ.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bas 2017-05-23 10:00:38
    Hasagdah shat bish bizdee. Hojigdvol hurliin toloo bas togliishdee
  • зочин 2017-05-23 08:02:00
    Шигшээ баг гэхэд энэ тэндхийн хүүхдүүдэд хожигдоод байх юм. Сайн тоглол доо. эсвэл манай түвшин энэ үү.
  • zochin 2017-05-23 07:03:01
    Manai zaluuchuud sain togloson. Evtei bsan, gagthhuu setgeliin hodlol ih ondor haragdsan busdaar Okay.
  • баларсаан  2017-05-23 04:19:39
    балаарсаан баларсаан
  • зочин 2017-05-23 04:02:52
    энэ бичсэн нєхєр шууд л монголынхаа багийг хусуулчих юм. ямар билэг дэмбэрэлгїй юм бэ?