Нэгжлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хэргийг дахин шалгана
Хөгжлийн банкны томоохон зээлдэгчид аавын хаалга татахад тун ойрхон байгаа. 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс зээлсэн зээлдэгчид зээлээ эргэн төлөөгүй нь илэрч энэ хэрэг хууль, шүүхийн байгууллагын шатандаа очоод байгаа.
 
Улмаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ хэргийг шалгах явцад шинэ баримт гарч ирж, олон хүнээс тайлбар мэдүүлэг аваад байгаа юм.
 
Тухайлбал “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илрээд байгаа билээ. Уг хэргийг шалгаж эхлээд байгаа.
 
Гэвч хэргийг шалгах явцад Б.Эрдэнэбатад дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Учир нь тэрбээр гэрт нь нэгжлэг хийхээр АТГ, ЭЦГ-аас томилогдсон  мөрдөн байцаагч  Батболдод гар хүрсэн билээ. Улмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн буруутгасан. Уг хэргийг шүүх хурал  өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд боллоо. Шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгахаар болов.
 
Ямартай ч түүний цагдаагийн албан хаагчид гар хүрсэн асуудал нэмэлт мөрдөн байцаалтын явцад тодорхой болж, хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэх байх гэх хүлээлт олон нийтийн дунд үүслээ. Харин үүнээс  дутуугүйгээр олны анхаарлыг татаж байгаа асуудал бол Хөгжлийн банкны удирдлагууд ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр Б.Эрдэнэбатад энэ их зээлийг яагаад өгөх болов гэдэг байна. Өмнөх Засгийн газрын үед байгуулсан "Хөгжлийн банк" өнгөрсөн хугацаанд таван их наяд 561.6 сая төгрөгийн зээл олгосон байдаг.Үүний 2.1 их наяд төгрөгийг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон. Тэгвэл энэхүү мөнгөнөөс 1.3 их наяд төгрөг нь санхүүгийн зөрчилтэй байгаа талаар албаныхан онцолж байгаа билээ. 
 
Өөрөөр хэлбэл, "Чингис" бондын эх үүсвэрийг "Хөгжлийн банк"-нд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал нь 694 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн шинэ төмөр зам төслийн ажлын төсөв, гүйцэтгэлд хуулийн зөвлөх үйлчилгээ авахын тулд 3.2 сая ам.доллар, техник зөвлөх үйлчилгээнд гурван сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам. доллар гаргажээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-05-23 14:16:53
    Барьцаагvй зээл гэдэг бол банкныхантайгаа хуваагаад идсэн л гэсэн vг. Мэдээж Фортуна болон хувь авч байж л монго гаргаж таарна.
    124.85.129.213
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2017-05-23 13:07:55
    jiriin ard tvmenii zeeliig o bolgo.Eswel xvvg ni 50% byyryyl.
    79.226.68.39
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol emee 2017-05-23 09:17:25
    Xabar Bat tulga baribchlax bii gej ain tvmen amitan shugluulj svid bolj bilee. Odoo ene zodson gex. Gemt xvn gelbelzej dairt mori dalbilzana gej vnen dee???
    122.201.22.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-23 06:04:07
    Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийг зээлийг нь эргэн төлүүлэх хэрэгтэй. Ямар ч барьцаагүй зээл өгсөн гэнэ үү Хөгжлийн банк арай дэндүү ажиллаж байж дээ.
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-23 03:08:09
    Mongol ulsad AANuud uil ajillagaa yawuulj bizness erhelehed hezuu bolj dee.Banknii huu undur.Arai gej zeel hurungu oruulalt tatna.Shuuh ATG zagdaa ni oroldono.
    103.9.90.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Darui shiidee !!!! 2017-05-23 02:51:33
    Ene ezentei herguudiig darui shiidwerleechee Ard tumen shaardaj b na !!! Ulaan zaim tootoigoo baisaar baital yagaad sunjruulaad bainaa darui shiid !!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах