Монголын волейболчид эхний хожлоо авлаа
Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн"  Буянт-Ухаа спорт цогцолборт бямба гарагт эхэлсэн. Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд оролцож буй манай волейболчид “А” хэсэгт БНСУ, Макаогийн багтай учраа таарсан. Монголын баг хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Макаогийн волейболчидтой хийн, 3:0-ээр хожлоо. Эхний өдрүүдэд БНАСАУ Хонконг, Тайванийг 3:0, Япон Тайванийг 3:1, БНСУ Макаог 3:0-ээр тус тус хожоод байна.
 
 Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 20-25 өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь 1998 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд манай улсад ийнхүү дөрөв дэх удаагаа болж байгаа юм.

Уг тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин эрэгтэй шигшээ баг 2015 оны тэмцээнд IV байранд шалгарч байсан бөгөөд энэ жил нутагтаа медалийн тавцанд хүрэх зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа базаажээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-23 01:33:24
    тэмцээн эхлээд хэдэн тоглолт болсон тухай бичиж байснаа тэмцээн болох тухай эргууцтээд явчих юм мэдээ ч бичиж чаддаггуй мал уудаа сэтгуулч нэртэй мал байхаа даа...
  • ejgy 2017-05-22 11:16:56
    Эээээ энэ мэдээгээ зөв бичээч ээ ямар тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа юм бэээээ