Засгийн газар хоорондын комиссын ажлын хэсгийн уулзалт болов
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Ажлын хэсгийн уулзалт энэ сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Уулзалтаар хоёр тал Монгол, Хятадын ЗГХК-ын XIII хуралдааны протоколын хэрэгжилтийн явц болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд ЗГХК-ын XIII хуралдааны протокол бүхэлдээ амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн, Хятадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааны төслүүдийн хүрээнд бодит ахиц гаргахын чухлыг онцолж, нэгдсэн ойлголтод хүрэв.

Уулзалтад ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сун Яомин нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.