Б.Тэмүүлэн “Их дуулга”-ын гурав дахь хүрэл медалиа хүртлээ
"Екатринбург-2017" олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" ангиллын тэмцээний +100 кг-д Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо Эстон Жухан Метисийг 59 секундэд даралтаар цэвэр ялсан бол дараагийн тойрогт Алжирийн Наджир Тимарыг нэмэлт цагт торгуулиар ялж, шилдэг наймд шалгарсан. Улмаар тэмцээний чансааг тэргүүлэгч Румыний бөх Даниэль Натиг 38-хан секундийг зарцуулан даралтаар цэвэр ялжээ.

Хагас шигшээд Бразилийн Давид Моурад цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Унгарын Барна Борийг унаж шидэх мэхээр цэвэр ялж, тус тэмцээнээс цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-05-22 06:49:12
    Мундаг байна л ээ. Улам их амжилтыг хүсье...
    103.26.194.230
    Мэдэгдсэн Хариулах