Хэрлэн голд цутгадаг хоёр гол ширгэжээ
Хэрлэн голын  усны чанарыг  тогтоох судалгааг  Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын  хамгаалалтын захиргааныхан ШУА-ын Газарзүй, геоэкологийн  хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай хамтран эхлүүлжээ. Тэд төв аймгийн  Мөнгөнморьт сум,  Таалчийн Дэлгэрэхийн, Буурал ахын, Их ахын, Богдийн нарийн сайхны, Богд Яны, Хойд Хориудын, Хэрлэн гол гэсэн  чиглэлд уг судалгааг хийж байгаа аж.  

Энэ хүрээнд нийт 14 гол, нэг булгийн усны чанарыг судалжээ. Судалгааны явцад судлахаар төлөвлөсөн 14 голын хоёр нь ширгэснийг тогтоосон байна. Судалгааны багийнхан дээрх голуудаас ус мөсний  дээж авсан бөгөөд усны хүчиллэг, цахилгаан дамжуулалт, эрдэс бохирдол зэргийг тогтоож,  зөвлөмж гаргахаар болжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-22 07:19:36
    хэрлэнд цутгадаг жижиг гол байтугай нудэн дээр нь туул гол сенеж байгааг боажя тэр олон усны захиргаа мэдэж байгаа юм уу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах