Дэлхийн удирдагчдын боловсрол

АНУ-ын Ерөнхийлөгчөөр 43 насандаа сонгогдсон Жон Кеннеди “Үндэсний хүчирхэг байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын түвшин хамгийн чухал нөлөөтэй. Ирээдүй хойч үедээ чухал хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ улс орныг удирдан залагч хүмүүс өөрсдөө боловсрол өндөртэй байх ёстой” хэмээн хэлсэн байдаг. Ганц Ж.Кеннеди ч биш олон улсын судлаач, мэргэжилтнүүд тухайн улс орныг гадаадад төлөөлдөг улс орны тэргүүнд тавигдах хамгийн чухал шалгуур нь боловсролын түвшин гэж үздэг аж.

Олон улсын судлаач, мэргэжилтнүүд дэлхийн хүчирхэг гүрний нэг АНУ болон хамгийн баян орны нэг Сингапурыг хөгжилд хүргэсэн нэр нөлөөтэй улс төрчдийн боловсролын түвшинг судалж үзэхэд АНУ-ын түүхэнд тодорсон 44 Ерөнхийлөгчийн 34 нь коллеж болон түүнээс дээш боловсролтой, 80 хувь нь өндөр боловсрол эзэмшсэн, 32 хувь нь доктор, профессор цолтой байна. Цөөн жишээ дурдахад, 1901-1909 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Теодор Рузвельт Харвардын их сургуулийг төгссөн бол 2009-2017 онд засагласан Барак Обама Харвард болон Колумбын их сургуулийг дүүргэсэн. 1913-1921 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Нобелийн энх тайвны шагналт Вудро Вильсон Принстоны их сургуулийг төгсөж улмаар Жонс Хопкинсийн их сургуульд докторын зэрэг хамгаалж байжээ.

Өнөөдөр Америкчууд Ерөнхийлөгч болох хүндээ

·         Хууль, эрх зүйн өндөр мэдлэг

·         Түүхийн тухай мэдлэг

·         Улстөрийн онолын мэдлэг

·         Өндөр боловсрол эзэмшсэн байх

·         Цэрэг, армийн тухай мэдлэг

·         Гадаад харилцааны мэдлэг

·         Бусдыг удирдан, манлайлах чадвартай байх зэрэг шалгуурыг тавьдаг юм байна.


 

Дэлхийн хамгийн баян орнуудын нэг Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам мөн л Сингапурын их сургууль, Аделаид их сургууль, Массачусетсийн технологийн институтийг төгссөн байна. 63 жижиг арлаас бүтдэг Сингапур Монгол Улсын нутаг дэвсгэрээс 2000 дахин жижиг газар нутагтай, 4.5 сая хүн амтай. Энэхүү жижиг улсыг 50 жилийн дотор дэлхийн зургаа дахь баян орон болтол хөгжүүлсэн гавьяатай хүн нь Сингапур улсыг үүсгэн байгуулагч, Сингапурын эцэг гэгддэг Ли Куан Ю юм.

Тэрээр 1950 онд Их Британийн Кэмбрижийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж ирээд байгалийн баялаг байтугай ундны ус ч үгүй, оршин суугчдын ихэнх нь хятадууд боловч Малайз, Энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн, Английн колони байсан жижиг арлыг хөгжүүлсэн байдаг. 1959 онд Сингапурын Ерөнхий сайдаар томилогдмогцоо ажлын байр тасралтгүй нэмж, хүн амынхаа амьдралын түвшинг дэлхийн хамгийн баян орнуудынхтай зэрэгцэж ирсэн түүхтэй.


 

АНУ болон Сингапурын дээрх түүхийг болон улс орны жишгийг судалдсан олон улсын мэргэжилтэн шинжээчид тухайн улс орныг удирдан залж байгаа, олон улсын хэмжээнд улс үндэснийхээ нүүр царай болдог энэхүү Төрийн тэргүүн хэмээн албан тушаалын эхний шалгуурт гарцаагүй боловсролын түвшин орно гэдэг дээр санал нэгдэх болжээ.

Ирэх сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Өөрөөр хэлбэл бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, олон улсад эх орноо төлөөлөх Монгол Улсын нэрийн хуудсаа монголчууд сонгох гэж байгаа. Энэ удаа Ерөнхийлөгч гэж хэн бэ гэдгийг сануулах үүднээс Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлээс цөөн хэдэн заалтыг дор дурдав.


 

·  Гадаад улс орнуудад Монгол Улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй.

· УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс Олон улсын гэрээ байгуулах эрхтэй. Уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, Монгол Улсад орогнох эрхийг олгох эрхтэй.

·        Улсын нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх, захирамж өгөх эрхтэй. Гэхдээ онц буюу дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж цуцлах эсвэл батална. Ерөнхийлөгч Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байна.

Энэ бүгд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хэмжээний эрх мэдэлтэй, ямар чухал албан тушаал вэ гэдгийг харуулах аж. Харин Монгол Улсын нэрийн хуудас болохоор өрсөлдөж буй нэр дэвшигчдийн боловсролын түвшин ямар вэ? Ийм харьцуулалтыг сонгогчид тавих эрхтэй. Нэр дэвшигчид ч хариулах ёстой билээ.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 1964.07.19-нд төрсөн. 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1996 онд Япон Улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн. 1988 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга: 1963.03.03-нд төрсөн. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: 1970.07.30-нд төрсөн. 1989-1991 онд Политехникийн дээд сургуулийн Геологийн факультетад сурч байсан. 1991-1994 онд Кемерово хотын уул уурхайн их сургуулийг Геофизикийн ухааны магистрт сурч байсан. 1994-1998 онд Хамерсмит Вест Лондон коллежийг НND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан.

Намтрыг гүйлгэн харвал ийм мэдээллүүд урсаж байна. Улс орны амьдралыг залж, нийгмийг удирдан чиглүүлэхийн тулд өөрийн гэсэн боловсрол эзэмшсэн байх ёстой. Бас эзэмшсэн мэргэжил, мэдлэгийн давуу тал, ажлын дадал чухал байх. Монголчууд эртнээс төрөө дээдэлж ирсэн ард түмэн. Төр, нийгмийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, хувь заяаг хариуцдаг төрийн бодлого алдагдахад нийгэм хэрхэн уруудан доройтож байгааг сүүлийн жилүүдэд монголчууд хангалттай харсан. Гашуун үр дүнг нь хамтдаа амсаж явна. Өнөөдөр бидэнд төсөл хөтөлбөрөөс мөнгө цавчиж, зөвхөн өөрийгөө бодсон биш төр барих арга барилаа мэддэг, бодлогоо боловсруулдаг, нийгмийн хүчийг шийдэх ёстой асуудалд зангидаж чаддаг, эх орон гэсэн ард түмнээ гэсэн сэтгэлтэй Ерөнхийлөгч хэрэгтэй билээ.

Д.МӨРДОРЖ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хөдөөний Залуу 2017-05-22 11:13:52
    Энхболд бол батаара шдэ
    128.199.47.202
    Мэдэгдсэн Хариулах
  • ??????????? 2017-05-22 11:02:19
    одоохондоо Ганбаатар , Баттулга хоёр тугалаа хариулаад байж байлда хаха
    85.203.18.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Золбоот  2017-05-22 10:56:12
    Баттулга ерөн юу хийсэн юм бэ ? Улсын мөнгийг хайр гамгуй үрж тарсан нөхөр
    185.89.248.35
    Мэдэгдсэн Хариулах
  • баттулга 2017-05-22 10:54:11
    Та нар сэтгэлийг нь харж чадахгүй байж яаж Баттулгад саналаа өгөх гэж байгаан бэ ??? Ядаж л гэр бүлийн байдал боловсролын түвшин гээл ил болох зүйл байн уу ??
    167.114.159.186
    Мэдэгдсэн Хариулах
  • ПОРТА ах  2017-05-22 10:53:46
    М.ЭНХБОЛД энэ хүн их юм хийсэн хүн шүү дэ
    162.243.220.108
    Мэдэгдсэн Хариулах
  • unzaak 2017-05-22 10:51:04
    ehner hvvhde hayj ywsan hvn ta bidniig bodoh bolwuu? harjil bgaarai songolto zuw hiigerei
    138.68.70.63
    Мэдэгдсэн Хариулах
  • amraa 2017-05-22 10:47:36
    ta nariig ter setgel geseer btal battulga oros ehnerteige baidgiig chine xamaad awaad ywchihwii de
    139.59.225.74
    Мэдэгдсэн Хариулах
  • @$К 2017-05-22 09:55:50
    battulga garwal ta nariig zajilahgui zalgih bhaa xarjil bgaarai
    124.158.73.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Түвшин 2017-05-22 09:21:03
    Өндөр боловсролтой Баярцогтын ачаар бид Оюутолгойгоо болдчихаад сууж байна даа.
    66.181.190.91
    Мэдэгдсэн Хариулах
  • @$К 2017-05-22 09:18:16
    тэр газрычин ачаар өнөөгийн УЛААНБААТАР өнгө нэмчээд бга шүү дэ
    124.158.73.44
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-05-22 09:13:21
    ene 3 eronhiidoo ijilheen.M.ENHBOLD N MAGADGUI OORIIGEE BOLOVSROLTOI GEJ ENE SURTALCHILGAA ZAHIALSAN BIZ.GAZAR DAMLAN ZARDAG BOLOVSROLTOI L HUNSHU...
    58.7.158.77
    Мэдэгдсэн Хариулах
  • коммент нислэг  2017-05-22 08:48:31
    зүгээр л нээрэй ичэж бнаа хаха. эх орон гэсэн сэтгэлтээ гэвэл би хүртэл ерөнхийлөгч болийлдо ерөн сэтгэл яривал бүгдэл сэтгэлтэйшд
    124.158.73.44
    Мэдэгдсэн Хариулах
  • уянга 2017-05-22 08:37:49
    тэр баттулга гэж нөхөр шаал худлаа гар бнлэ уулан их дэмжидэг бсийн гэтэл яав 300гаруй тэрбүм идчээд одоо ерөнхийлөгч болон гээд бгаа шүү ич ич
    124.158.73.44
    Мэдэгдсэн Хариулах
  • нэргүй  2017-05-22 08:16:50
    би лав хувидаа нэг намын сонгоод үзэдгийму гэж бодож бна ардийн намыг дэмжнээ
    124.158.73.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-22 07:57:12
    S.Bayar geed bolovsroltoi ni ard tumni mongoor tansagladag, gadaad tenuuchleed yavsn biz dee. Eh ornoo hudaldahgui l hun baigaasai, uhaan chuhal ue!!!
    202.21.116.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-05-22 07:34:54
    Чингис хаан их сургууль төгсөөгүй дэлхийг эзэлсэн хүн шүү дээ
    202.179.27.0
    Мэдэгдсэн Хариулах
    • ы 2017-05-22 09:05:30
      Тэр үед дэлхийд их сургууль байгаагүй юм. Гэхдээ Чингис хаан эрдэм мэдлэгийг дээдэлдэг хүн байсан, Дао Бумбыг хүртэл урин залж, ярилцаж байв.
      216.123.206.82
      Мэдэгдсэн Хариулах
  • xi xi xi 2017-05-22 07:14:41
    neg Deed bolowsroltoi, neg dund bolowsroltoi neg yamar ch surguuli togsoogui tegeed bas mash togtworgui towarish baigaa yum bizdee !!! xa xa xa
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • LOL 2017-05-22 07:13:48
    Одоогын байдлаар боловсролоос илүүтэйгээр Эх орон ч хүн хэрэгтэй байна.Боловсролтой гээд байгаа нөхдүүд юу юу хийгээд байгаа билээдээ !
    202.126.91.217
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-05-22 07:04:33
    Манай төр хятадаас айж болгоомжлохоо больжээ дээ.Гэтэл өвөрлөгчид айгаад байх юм.
    202.9.40.129
    Мэдэгдсэн Хариулах
  • номууна 2017-05-22 05:37:04
    төр удирдах гэдэг бол их ухаан шаардах ажилдаа
    124.158.73.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Ёндоо 2017-05-22 05:18:55
    БОЛОВСРОЛГУЙ ДУРАК ГАРВАЛ ЭХ ОРНОО БҮҮР БУЛААЛГАХ БЛГУЙ ДЭ
    124.158.73.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-22 05:07:42
    Bolovsroltoi hun ni Mongoliig hudaldah bii dee
    202.9.40.145
    Мэдэгдсэн Хариулах
    • БААБАР 2017-05-22 05:20:32
      мэдлэг муудтай хүн чиний дээр чамайг ахлаад ажилаад байн гэвэл чи дуртай байх уу?
      124.158.73.44
      Мэдэгдсэн Хариулах
  • @$К 2017-05-22 04:45:03
    яалтач аргагуй залуусийн хандлаг ардын намийг дэмжиж баигаа шдээ
    124.158.73.44
    Мэдэгдсэн Хариулах
  • @$K 2017-05-22 04:37:13
    боловсролын түвшинээрч тэр туршлаг ажилын хувидач тэр хэн н илүүг мэдэн биз дэ
    124.158.73.44
    Мэдэгдсэн Хариулах