Мөнгө хүүлэгчдийн дарамт  иргэдийг сөхрүүлж байна
 “Жижиг, дунд үйлдвэрлэгчид эдийн засгийн тулах багана мөн” гэдэг лоозон амьдралд хэрэгждэггүй. Үнэндээ энэ үг үйлдвэрлэгчдэд биш тууз хайчилж байгаа дарга нарыг ухаантай харагдуулахад чиглэгдсэн бололтой. Учир нь үйлдвэрлэгчдийн олонх нь “Банк зээл өгөхгүй байна” хэмээн гомдоллодог юм. Банк барьцаа хөрөнгө, зээлийн баталгаа шаардах нь мэдээж. Гэхдээ үүнийгээ дааж давшгүй биш амьдралд арай ойрхон, уян хатан болгомоор байна. Нэг үеэ бодвол, монголчууд чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэж, ямар нэгэн бизнес, үйлдвэрлэл эрхлэх хүсэл тэмүүлэлтэй болсон нь ажиглагддаг. “Би нэг төсөл бичээд зээл хөөцөлдсөн чинь бүтдэггүй шүү” гэх яриа хаа сайгүй л сонсогдох боллоо. Зарим нь мэргэжилтнээ бэлтгээд, үйлдвэр, тоног төхөөрөмжөө оруулж ирээд суурилуулчихсан. Эргэлтийн хөрөнгө л байвал ажил эхлэх гээд байна хэмээн гүйж явна. Үүн дээр нь жаахан дэмжээд өгвөл тэд хөл дээрээ босч ирэх гээд байдаг.

Гэтэл арилжааны банкнаас зээл авахад жилд 20-30 хувийн хүүтэй. Үйлдвэрлэгчид олсон ашгаараа энэ хүүг төлөхөд яаж хөл дэрээ босч ирэх вэ. Цөөн хэд нь сарын 0.5-4 хувийн хүүтэй зээл авч, үйлдвэрлэлээ эрхэлж байгаа аж. Иймээс л банк баяжиж, үйлдвэрлэл урагшилдаггүй юм. Харин энэ байдлыг овжноор ашиглаж түргэн шуурхай зээл гаргаж өгдөг мөнгө хүүлэгчдийн бизнес өдгөө Монголд   аалзны тор шиг хэржээ. 

Худалдааны томоохон төвүүдэд гадны мөнгө хүүлэгчид иргэдэд 5-20 хувийн хүүтэй зээл олгож, тэднийг өрийн сүлжээнд оруулжээ. Уг нь Эрүүгийн цагдаагийн газрын Мөнгө хүүлэхтэй тэмцэх хэлтэс гэж байдаг ч өнөөдөр ийм хэргүүдэд хэн ч хариуцлага тооцдоггүй, наймаачид хохирсоор байгаа аж. "Нарантуул" олон улсын худалдааны төв, "Да Хүрээ" техникийн зах, хорооллын дэлгүүрүүдийн худалдагчид, "Хүчит Шонхор" захынхын гээд жижиг лангууны наймаа эрхэлж байгаа хүмүүс бүгдээрээ "Өдрийн зээл"-д хамрагдаж, мөнгө хүүлэгчдийн золиос болдог сурагтай.

Мөнгө хүүлэгчдийн цаана Япон, Солонгос, Хятадын дунд гарын луйварчид байдаг бөгөөд өөрсдөө Монголд байдаггүй, монголчуудаар дамжуулан ББСБ байгуулж, зарим нь гар дээрээс зээл олгодог байна. Иргэд өндөр хүүтэй зээлээ төлж чадахгүйгээс ихээхэн хохирч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд орон гэрээсээ салсан 20 орчим хүн байгаа аж. 
Бүх төрлийн зээл чөлөөлнө, мөнгө зээлүүлнэ гэсэн зар телевиз, радиогоор ихээр цацагдах болж иргэд ч энэ төрлийн үйлчилгээг сонирхож үйлчлүүлэх болоод удаж байна. Мөнгөний хэрэг яаралтай гарсан үед банкны үүдийг сахиж суулгүйгээр ганцхан утас цохиод л бүтээчих сайхан боломж тул иргэд ийн олноороо хошуурах болсон ч эцэстээ энэ нь дааж давшгүй өрөнд унагаж байна.

Энэ асуудалтай албаныхан, хууль хяналтынхан тэмцэх гээд төдийлөн үр дүнд хүрээгүй. Гэвч энэ төрлийн луйврын хохирогчид зээлээ төлөх гэж элдэв төрлийн хулгай, дээрэм танхай гэх мэт олон төрлийн гэмт хэргийг үйлдэж, эцэстээ өөрсдөө хэрэгтэн болон үлдэж байна.

Түүнчлэн хамгийн харамсалтай нь эдгээр мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон нэгэн залуу бүсгүй амиа хорлосон тохиолдол өнгөрсөн жил гарч байсан билээ. Ер нь хоногийн өндөр хүүтэй зээлийн дарамтад орсон иргэд цаашид амьдрах хүсэлгүй болсон тухайгаа байнга ярьдаг аж. Учир нь мөнгө хүүлэгчид мөнгөө болон зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа иргэдийг элдвээр хэлж, хараахаас гадна, гэр оронд нь очоод хаан мэт суучихдаг, гэртээ авчирч хоол ундаа хийлгэж, бүр заримдаа биед нь халддаг аж. Ийм нэг луйврын бизнес ядарсан иргэдийг улам бүр сөхрүүлэх болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eregtsuulegch 2017-05-23 13:14:13
    Эхлээд банкны салбараа зас. Банк зах зээлийнхээ зарчмаар зев ажиллаад эхэлбэл жижиг зээлдэгч, менге хуулэгчид аяндаа алга болно. Бид бас мэднэ шуу.
  • Зочин 2017-05-23 00:54:58
    Дарлуулж байхдаа таарсан монголчууд...илжиг модон хударгандаа гэж яасан үнэн үг вэ.Сонгуулиар саналаа худалдаж байсны чинь гор одоо ингэж гарч байгаа юм даа
  • Кюба 2017-05-22 15:56:53
    Одоо тэгээд яалтай билээ дээ. Хүн сүрэг гэхэд ч хэцүүхэн ер нь бол хонин сүрэг болсон ард түмэн дээ
  • bat 2017-05-22 15:34:57
    Öörsdöö yilj gvij awchaad xeregtei zvildee xereglechixeed daraa ni ögöxgvi ydax eswel iimerxvv zvil yarax ni ytgagvi.Awsan bol ögch syrax xeregtei
  • Даш 2017-05-22 15:31:53
    Монгол ёс заншлаа мэдээд баримталж амьдравал эдийн засгийн алуурчид,гадны луйварчдад доромжлуулж дээрэлхүүлэхгүй. Монгол хүн юмханаар юм хийж хэмнэж чаддаг байв...
  • эднээс татвар авдаа 2017-05-22 13:04:31
    сонин сайтаар дүүрэн зээл олгоно, чөлөөлнө, дансанд байршуулна гэсэн зар зөндөө. гэхдээ хамгийн сонин нь татвар төлөгч байх ямарч пунктэд хамрагддаггүй юм байна...
  • Иргэн 2017-05-22 10:40:32
    Шунал хүслээ хазаарлаж тооцоо төлөвлөгөө хэрэгцээндээ уялдуулан зээлээ тооцоол өртэй хүн сайн унтаж амарч хооллож чадахгүйд хүрвэл яана их эд хөрөнгөтэй болчоо ...
    • Үргэлжлэл 2017-05-22 10:44:08
      Д эцэст нь амиа алдвал ямар ашигтай юм бэ ихийг олох гэж цаг наргүй зүтгэж байснаас багыг олоод зөв зарцуулаад сэтгэл хангалуун эрүүл саруул амьдрах нь илүү чух...
  • иргэн 2017-05-22 09:15:25
    өнчин хүүхэдүүд юм чинь аргагүй шүү дээ
  • news 2017-05-22 06:12:42
    ondor zeel avdag humuusiig oilgohgui um.
  • эргүү гаруудыг хашраах 2017-05-22 03:52:22
    хэр чадла мэдэхгүйгээр зээл авч буй иргэд өөрсдөө 95 хувийн буруутай. Ав гэж өвөр лүү нь мөнгө чихсэн баймааргүй юм.Бусдаас дандаа бурууг эрж хайж явдаг улс ???...