Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай.  Шөнөдөө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч хонохыг ЦУОШГ-аас анхааруулж байна.


Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс сэрүүсч  7-9 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон  зүүн  аймгуудын  ихэнх,  говийн аймгуудын  нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.