Жүдочид таван медаль хүртжээ
Олон улсын Залуучуудын аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээн Хонгконг улсад зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд долоон орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн ба манай тамирчид тун амжилттай оролцож таван медаль хүртжээ. Тодруулбал тэмцээний 50 кг-ын жингийн ангилалд хүч сорьсон Өвөрхангай аймгийн харьяат тамирчин Э.Сумъяабазар алтан медаль хүртсэн бол мөн аймгийн тамирчин 55 кг-д барилдсан Н.Амгаланпүрэв, 48 кг-д хүч сорьсон Б.Адъяасүрэн нар мөнгөн медаль зүүсэн байна. Харин 60 кг-д барилдсан “Хүч” нийгэмлэгийн бөх  Г.Баттулга болон 66 кг-ын жинд  өрсөлдсөн Б.Сумъяабазар нар хүрэл медалийн тавцанд зогсчээ. Мөн Олон Улсын шүүгч Ш.Баясгалан, “Тод-Сүх” клубын дасгалжуулагч З.Сүхчулуун нар уг тэмцээнд шүүгчээр ажиллаад ирсэн аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.