Шивээ-Овоогийн ордыг түшиглэн цахилгаан станц барих хүсэлт тавилаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “Ай Эм Пауэр” компанийн ерөнхий захирал Гордон Дики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний сайд П.Ганхүү, ИБУИНВУ-д Монгол Улсаа төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр нар байлцлаа.

“Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Цахилгаан станц барих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Төсөл хэрэгжсэнээр өмнө болон  зүүн бүсийг найдвартай эрчим хүчээр хангана, орон нутагт ажлын байр бий болно зэрэг эерэг өөрчлөлт гарна гэж тооцоолсон байна.

Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж  цахилгаан станц барих асуудлыг судалж танилцуулахыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд үүрэг болголоо.  Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл Монгол Улсын эдийн засагт үр өгөөжтөй байхаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг улам нэмэгдүүлэхэд дэмжлэг болно хэмээн найдаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • П 2017-05-19 06:07:59
    Б.Эрдэнэбат ЭХ-ний сайд байхдаа Шивээ-Овоогийн 3600*3 Мвт-ын ЦС-ын ажлыг МАН-ынхан /Хүрэлбаатар/ зогсоож байсаныг би санаж байна.
    202.179.31.17
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-18 15:07:00
    алтанбулаг замын уудийн челеет бус дорногвийн аж уйлдвэрийн парк нефьтийн уйлдвэр будуун нарийн цариг эгийн голын уцс тавдугаар цахилгаан станц байхаадаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Шаарийбуу 2017-05-18 12:02:38
    Шивээ Овоод хятадууд цах станц барина гээд байгаагүй бил үү. 1 газар 2 газрыг оруулж өрсөлдүүлээд хэрэггүй л дээ. ТТ-н цах станцыг барих газар олдохгүй бга ш дэ...
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах