
Нүүдэлчин монголчуудын амьдралын нэгэн салшгүй хэсэг болсон монгол банхар нохой нэгэн үе цөөрч байсан бол өдгөө эл нохойг дагнан үржүүлдэг 40 орчим үржлийн газар бий болж, эдгээрийг нэгтгэсэн монгол банхар клуб Монголын нохой судлалын холбооны дэргэд байгуулагдан ажиллаж эхэлжээ.
Дэлхий дээр 500 гаруй тусдаа бие даасан нохойн үүлдэр байдаг ч монгол банхар нь өнөөдрийг хүртэл албан ёсны бүртгэлгүй байдаг байна. Тиймээс Монгол банхар нохойг Олон улсын нохой судлалын холбоонд бие даасан үүлдэр болгон албан ёсоор бүртгүүлэх зорилготой аж.
Энэхүү зорилгын хүрээнд жил бүр банхарын гөлгөн ноходын аварга шалгаруулах “Ирээдүйн аварга” үзэсгэлэн тэмцээнийг Арслан клуб зохион байгуулдаг бөгөөд энэ жил дөрөв дэх жилдээ зохиогдох гэж байгаа нь энэ юм байна.
Тэмцээнд монгол банхар болон анч тайга нохойн 3-6 сартай өхөөрдөм бяцхан гөлөгнүүд оролцож, олон улсын тэмцээний жишгээр зоотехник буюу бие бялдарын хөгжлөөрөө өрсөлдөх аж.
Б.Сансар
olloo.mn