“Реал Мадрид” ла лигт түрүүлэхэд нэг алхам ойртлоо
Испанийн хөлбөмбөгийн дээд лиг ганцхан тойргийн дараа өндөрлөх гэж байна. Одоогийн байдлаар “Ла лиг”-ийг  эзэн хааны “Реал Мадрид” клуб өрсөлдөгч Барселана клубээс гурван онооны илүүтэй тэргүүлж байна.

Тэд өчигдөр  нөхөн тоглолтод “Сельта Виго” багтай хийж 4:1-ийн харьцаатай хожсон билээ. Ингэснээр тэд гол өрсөлдөгч Барселонагаас оноогоор илүү боллоо.Нөхөн тойргийн тоглолтод  10, 48 дахь минутад К.Роналду, 70, 88 дахь минутад К.Бензема, Т.Кроос нар гоолджээ.

Сүүлийн тойрогт “Реал” “Малага”-гийн талбайд зочлох бол “Барселона” “Эйбар”-ыг талбай дээрээ хүлээн авч тоглох юм. 
 
"Реал Мадрид"-ын хувьд "Аваргуудын лиг"-ийн шигшээ тоглолтод шалгарч үлдээд байгаа бөгөөд ирэх сарын 3-нд Ювентустай  тоглоно. 

Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.