X хорооллын туслах замын засварын ажил 60 хувьтай байна
2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын туслах замын засварын ажил өнгөрсөн сарын 10-нд эхэлсэн.

Тохижилтын ажлаар 812 метр авто замыг засварлаж, 144 у/м борооны ус зайлуулах шугам шинээр тавих ба 191 ширхэг автомашины зогсоол, 3890.7 м2 явган хүний зам, 5825 м2 зүлэг, 1220 у/м ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 70 ширхэг сандал, 31 ш хогийн сав, 12 ширхэг сүүдрэвч бүхий иж бүрэн тохижилтын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.

Тохижилтын ажил графикийн дагуу хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын 10-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Нийт ажлын явц 60 хувьтай байна гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.