“Цэнхэр халим” тоглоомоор 130 гаруй хүүхэд тоглосон нь тогтоогджээ
Өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг “Цэнхэр халим” гэх тоглоомын талаарх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байгаа. Уг тоглоом нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг. Амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа. 

Тэгвэл манай улсад “Цэнхэр халим” сүлжээ тоглоом аль хэдийн ороод иржээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр энэ тоглоомоор тоглож, бие махбодьдоо гэмтэл учруулсан байж болзошгүй хэд хэдэн тохиолдлыг илрүүлэн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Шалгалтын явцад энэхүү тоглоомыг нийт 130 гаруй хүүхэд тоглосон болохыг тогтоогоод байгаа ба тоглоомоос үүдэлтэй хохирсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа аж
 
ОХУ-аас гаралтай энэ тоглоомын улмаас 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сарын хооронд 130 өсвөр насны хүүхэд амиа хорложээ. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хангал 2017-11-04 14:00:07
    Муухай
    66.181.160.107
    Мэдэгдсэн Хариулах
  • anhaar 2017-05-18 15:31:13
    6 7r angiin hvvhdvvd hoorondoo yariltsaad negendee zaaj ugch bhiig sonsson,ingej hamaagvi ih neteer bicheed bgaa n surtalchilgaa bolood bgaashd,,,
    202.9.41.138
    Мэдэгдсэн Хариулах
  • OMG 2017-05-18 11:36:18
    omg
    202.21.106.136
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-05-18 06:58:06
    Darui arga hemjee awah heregtei b na Tagnuul yu hiij b naa HURZ dargaa anhaaraldaa awaa !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-05-18 08:04:40
      Хүрз дарга гэж уншаад, хэсэг гайхлаа байна.
      202.9.42.117
      Мэдэгдсэн Хариулах