Өвдөг шороодоод өндийж амжаагүй тэд хол давхих уу
Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд өчигдөр зарлав.  Ингэснээр МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, С.Ганбаатар нар өрсөлдөх эрхтэй боллоо. Эдгээрээс хоёр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өндөр шаард­лагад нийцэх эсэх нь эргэлзээтэй. Олон нийт тэднийг аль хэдийнэ адил төстэй байдлаар нь тохуурхаж сууна. Тэднийг эц­гийнх нь нэрээр бус харь тодотголоор нь дууддаг жишигтэй.

Тухайлбал, нэг нь “Фэнг шү” С.Ганбаатар, нөгөө нь “Женко” Х.Баттулга. Ийм нэр зүүх болсон түүхийг эргэн сөхвөл, Х.Баттулга алдарт “Загалмайлсан эцэг” киноны Дон Вито Корлеонег дууриан анхны ком­паниа “Женко” гэж нэрлэсэн байдаг. Харин С.Ганбаатар дорнын соёлын нэг хэсэг болох “Фэнг шү”-г Монголд анх нэвтрүүлж, нутагшуулсан. Тэдний адил тал үүгээр ч дуусахгүй. Хоёу­лаа Баянхонгор айм­гийнх бөгөөд өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар дархлагдсан гэгдэж байсан ч мөн л хоёулаа тойрогтоо “өвдөг шороодсон” удаатай. Үүгээр ч зогсохгүй намын угшлаа сольсноороо хүртэл ижилхэн.  Улс төрийн хүрээнд угшлаа солих нь тийм ч бахархах үйлдэл биш баймаар. Гэтэл Х.Баттулга Эх орон намаас гарч АН-д элссэн бол С.Ганбаатар ХҮН-аас “нүүр бууруулж” МАХН-д шургасан. Энэ мэтээр тэдний нийгэмд бүрдүүлсэн дүр төрх, имиж, байр суурь нь улстөрч гэдэг талаас илүүтэй спорт, бизнес, иргэний хөдөлгөөнтэй холбоотой. Товч­хондоо, нэг нь “Фэнг шү”-гээр, нөгөө нь бизнесээр олонд танил болсон.  Энэ мэт адил хийгээд ялгаатай тал тэднийг нэг зоосны хоёр тал гэдгийг илтгэж буй.

Харин боловсролын хувьд бага зэрэг зөрүүтэй байж магад. Нэг нь наймдугаар анги төгссөн, нөгөө нь гадаад дотоодын гурван ч их сургуульд “сурч байсан” гэж намтартаа бичсэн байдаг. Гэхдээ үүнээсээ болж хуурамч дипломтой, боловсролгүй хэмээн УИХ-ын танхимд чичлүүлсэн түүхтэй.

Юутай ч 2013 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар МАН бөх хүн нэр дэвшүүллээ гэж баалж байсан бол АН-ынхан энэ удаа бөх хүн нэр дэвшүүлчихэв.Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа болон шадар дотныхоо хэн нэгийг биш нэгэн цагт УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж явсан С.Ганбаатарыг өөрийнхөө оронд шатрын хөлөг дээр түлхлээ.Уг нь МАХН-ынхан Н.Энхбаяраас өөр сонголт байхгүй гэдгээ мэдэгдсэн.Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлахаас ганцхан өдрийн өмнө хуралдаж, С.Ганбаатарыг гаргаж ирэв.“Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгч болсон хэрэг.Тиймээс ч түүнийг МАХН-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэх болов.МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болгосон УИХ-ын гишүүн О.Баасанхүү аль хэдийнэ дургүйцлээ илэрхийлж, өөр намаас ирсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёсгүй гэж мэдэгдээд амжсан.Өөр намаас ирсэн хэмээн дургүйцэх болсон нь учиртай.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, С.Ганбаатар дөнгөж хоёрхон хоногийн өмнө МАХН-д албан ёсоор элссэн аж.Тэгэхээр дургүйцэх нь аргагүй. Түүнчлэн хэрэв  ийм хүн нэр дэвшүүлээд ялагдвал намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох талаар ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ам гарлаа”.  “Гараа сайн бол бариа сайн” гэдэг үг бий. Гараанаас хөдөлж эхлээгүй байж  би, чи гээд хагаралдаж буй намын “сойсон” хүн хаа хүртэл давхих бол. Сунгааны дундаас цуцаж, эргээд ХҮН руугаа явчихвий дээ.

Ямартай ч, өнгөрсөн оны сонгуулиар өвдөг шороодсон тэд шороогоо ч гөвж амжаагүй байхад нь Ерөнхийлөгчийн сонгуульд сойж орхив.Төрийн тэргүүнд тавих шаардлага, босго, шалгуур өндөр.Хэн дуртай нь хүч үзээд байдаггүй.Сумын наадамд түрүүлж чадаагүй бөх улсын наадамд барилдах гэж байгаатай л адил.
С.Юмсүрэн
"Монголын Үнэн" сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • çî÷èí 2017-05-19 00:48:26
    Ìîíãîëûã ãàçðûã çàðäàã õÿòàäûí ýðëèéçèéã äýìæèæ áàéãàà Þìñ¿ðýí ÷è ººðºº õÿòàäûí ýðëèé
    183.177.98.226
    Мэдэгдсэн Хариулах
  • хүрдээ 2017-05-18 16:59:22
    үнэн баина ганбаатарииг дэмжих гэж баисиин болилоо энхболд дээр юм бамна боловсролтои тулхтаи
    202.179.27.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-18 12:56:23
    Ingehed erunhiilugch boloh hunii gol shalguur ni yu ve? Hudalch, hulgaich, luivarchin, avilgachin, deeremchin, shunahai, shalig baih u? Edgeer ni hend ni iluu ...
    202.9.41.219
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-05-18 11:05:49
    Erunkhiilugch hunii huvd tulkhtai tsetstei, noyon nuruutai , asuudliig zuvuur shiiddeg turiin tulkhtai hun baival deer ....... Enkhbold dargiig demjij baina
    202.179.24.200
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-05-18 09:42:17
    Эд нар шиг боловсрол муутай хүмүүс төрийн тэргүүнээр сонгогдчихвол хэцүүл байна.
    128.199.164.215
    Мэдэгдсэн Хариулах
  • HHH 2017-05-18 09:14:09
    Ih l tsever zuil yriad bdg humuus tgd ugshlaa solino, namaa solino gedeg chin bolovsrolgui hunii l gargdag zan bhdaaa alivaa ymand hun tuushtai bj l amjiltand
    188.166.73.9
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-18 08:55:59
    Энхболдыг дэмжинэ.Хөөрүү онгироо зангүй,амгалан тайван,аливаад няхуур хандаж чаддаг,өөрийгөө хэвлэл мэдээлэл болон сошиалаар ПИ АР хийдэггүй хүн шиг хүн дээ
    124.158.73.46
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол 2017-05-18 10:41:47
      Яяяггг үнэн хэлчихлээ. Эдийн засагт хүний амьдралд Амар амгалан хэрэгтэй
      5.242.177.104
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-05-18 08:13:22
    Нэр цэвэр, удам гарваль нь Монгол, босоо монгол Ганбааг дэмжинээ
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zalinii horongo  2017-05-18 08:12:43
    zalitai hun dee, visa huuramchaar hiideg baigaad shalgagdaj baihdaa Angli ruu orgoson, tend ayaga tavag ugaaj baigaad irsen hun gej sonsson. unen baih
    133.62.255.254
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-05-18 07:06:47
    М.Энхболд тулхтай, тууштай төрийн түшээ юм даа, сонгоно оо. ямар боловсролгүй тэнэгүүдийг сонголтой биш дээ
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-05-18 07:06:01
    Энэ хүн нөгөө хоёроо бодоход нэр нь цэвэр, гар нь цэвэр, газрын наймаа, авилга, луйварт холбогдоогүй хүн дээ. Ард түмэн ухаантай тул тунгаах байлгүй дээ.
    202.5.196.34
    Мэдэгдсэн Хариулах
  • иргнэ 2017-05-18 06:52:53
    сайхан амлалт авч УИХ-ын сонгуульд ялалт бгуулсан. ч болоогүй амлалтаасаа буцаж иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлсэн МЭнхболдыг сонгохгүй
    202.179.31.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-18 06:30:18
    3 уулаа балиар хүмүүс сонгууль өгөх итгэл алдарлаа,аягүй бол нөгөө санал хуваах бил үү тийм юм болоод байгаа юм болов уу Энхболдыг гаргах
    43.228.130.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-18 06:02:54
    М.Энхболд бол газрын наймаачин луйварчин хүн. Баттулга ч мөн адил луйварчин. Эд нар өндөр албан тушаал хашаад юу хийв. Харин Ганбаатарыг сонговол өөр болох байх...
    139.5.217.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуяг 2017-05-18 04:37:23
    Ганбаатар шиг ерөнхийлөгчтэй болвол монгол дуусах бишүү. Туйабаргүй, олон нам сольсон, өөрийнхээ эрх мэдлийн төлөө улайрсан хүн ардын төлөө зүтгэж чадах уу
    202.179.31.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Пү 2017-05-18 04:06:35
    М.Энхболдод хямдхан өгөөш болж очоод Гэмт хэргүүдээ хаацайлуулах, хэрэгсэхгүй болгох нууц тохироо хийсэн гэх үг дуулдаад байсан нь үнэн болж таарах нь ээ?
    202.179.31.47
    Мэдэгдсэн Хариулах