Япон, Солонгост ажиллуулна гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын нэрийг барьж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал иргэн У, Г нар нь Япон,  БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр 3 жилийн хугацаатай ажиллах виз гаргаж өгнө хэмээн нэг иргэнээс 1.500.000-2.500.000 төгрөг авч нийт 34 иргэнд 65 сая төгрөгийн хохирол учруулсан байна.  

Ингэхдээ БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна, Солонгосын хөдөлмөрийн биржээс нэрийг нь татуулна, Солонгос хэлний шалгалтад бүртгүүлнэ, тэнцүүлнэ гэх зэргээр гадагш гарч ажиллах хүсэлтэй иргэдийн мэдээлэлгүй байдлыг залилан хийж байжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.