Манай улсад оршин суух гадаад иргэдэд зөвшөөрөл олгоно
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг энэ сарын 17-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Уг өдөрлөгөөр хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд  үзүүлж байгаа юм.
 
 Гадаадын иргэн, харьяатын газар маргааш буюу 2017. 05. 18-нд болох “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөөр дараах үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

Үүнд: Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрлийн баримт бичиг олгох

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд тодорхойлолт олгох

Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудад гэрчилгээг нь олгох

Хоёрдмол харьяалал үүсгэсэн иргэдийг бүртгэх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.

Үүнээс гадна Гадаадын иргэн, харьяатын газраас үзүүлж буй төрийн үйлчилгээний талаарх бүхий л зөвлөгөө, мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэнэ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.