Хувьцааг хоёрдогч санхүүгийн зах зээлд гаргах бэлтгэл хийж байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсов. “Эрдэнэс Монгол”  компанийн захирал н.Түмэнцогт  үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм. Танилцуулгад  эхэнд  “Тавантолгой”, Багануур, Шивээ-Овоо, “Мон-Атом” компани болон Оюутолгой компанийн 34 хувь зэрэг төрийн өмчийн хувь эзэмшиж байгаа хувьцаанд  түшиглэж,  үйл ажиллагаа явуулж байгаагаа дуулгалаа. Мөн “Эрдэнэс Монгол”  компанийн захирал н.Түмэнцогт  “Өнгөрсөн жилүүдэд экспортолж байгаа нүүрсний үнэ доогуур байсан. Харин энэ оноос дэлхийн зах зээлд нүүрсний үнэ нэмэгдэж, 1.1 их наяд 457 тэрбум төгрөгийн орлого олж ажиллахаар төлөвлөлөө. Сүүлийн үед өр, төлбөр өссөн. “Чалко”-гийн өрийг барагдуулсан ч Хүний хөгжил сан, Хөгжлийн банкинд нийтдээ 850 тэрбум төгрөгийн өртэй байна. Багануур, Шивээ-Овоо дээр урт хугацаатай зээлийн өр төлбөр бий. Ойрын хугацаанд өр төлбөрөө барагдуулж, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхээр ажиллаж байна.  “Эрдэнэс-Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Мөн иргэн бүрт 1072 хувьцааг эзэмшүүлсэн. Бодит хувьцааг хоёрдогч санхүүгийн зах зээлд гаргах бэлтгэл хийж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээлэл сонссоны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Раднаа 2017-05-17 12:43:23
    Эрдэнэс ТТ-н 1072 хувьцааг хоёрдогч зах зээлд арилжаалж болдог болчихвол Монголын хөрөнгийн бирж 10 жилдээ хийх ажилтай болно доо.
    185.93.183.214
    Мэдэгдсэн Хариулах