О.Баасанхүү: Би намаасаа гарна гэж хэлээгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Өчигдөр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэр гаргасан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ шийдвэртээ санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж “Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсэж байна” хэмээн мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор О.Баасанхүү гишүүн өнөөдөр мэдээлэл хийлээ. О.Баасанхүү гишүүн мэдээллийнхээ эхэнд өчигдөр “live” хийсэн. Энэ бичлэгээс намайг намаасаа гарах гэж байна гэж ойлгосон юм шиг байна. Би намаасаа гарна гэж хэлээгүй гэдгийг дуулгалаа.

Мөн тэрбээр “Хуульч С.Нарангэрэлийг нэр дэвшүүлэхийг дэмжсэн ч намын дарга түүнээс 10 тэрбум төгрөг шаардсан. Намдаа 10 тэрбум төгрөг өгөхөөс гадна 3.5 тэрбум төгрөг босгож сонгуульд оролц гэсэн. Мөнгө шаардахгүйгээр нэр дэвшүүлэх гэж байгаа юм бол өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх боломжтой байсан. Гэтэл өөр намын хүнийг нэр дэвшүүллээ” гэлээ.

Мэдээллийнхээ төгсгөлд О.Баасанхүү гишүүний зүгээс сонгуульд үр дүн муутай оролцвол намын удирдлагуудтай хариуцлага тооцох цаг болсон гэдгийг энэ үеэр дуулгасан юм.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-05-18 01:02:03
    МАХН одоо энгээд удахгүй мартагданаа дараагийн сонгуульд нэр нь гарахгүй шүү дээ тэгээд архивт
  • Золжаргал 2017-05-17 16:11:41
    Энэ хүний ийм арчаагүй гэж арай ч бодсонгүй
  • зочин 2017-05-17 15:14:36
    энэ намын хучинд хоолны менгетэйггээ байгаа биздээ чи намаас гараад хаа очдог юм шар хаданд очиж эмчлуулвэл эмчилгээ авах боловуу улам дорд ох юм болов уу
  • Zochin 2017-05-17 11:25:18
    Tegeed garaach Nandi min. Chi hend heregtei yum lalriin urvagch min
  • Жоом 2017-05-17 08:07:58
    Ганц хүний намд толгой хоргодож бор оймсонд нь хавчуулагдаж УИХ-д шургалчихаад юу гээд элийрээд байгаа нөхөр вэ яг хариуцлага тооцож харагдаач
  • zochin 2017-05-17 05:49:35
    namaasaa garch tenegtev dee,ard tume ers eerchlel huleej baina. huvvi hun yu ch bish gedgiig tanai namiin garsan gishuud haruulsan