Төв талбайд шинээр төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээг олгох үйлчилгээг үзүүлж байна
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр эхэллээ. Тус өдөрлөгийн хүрээнд ОӨУБЕГ-аас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна. Тодруулбал, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгүүлэхэд бүрдүүлэх, зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмчийн эрх,эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн баримт бичгийн талаар мэдээлэл өгч, бичиг баримтаа бүрэн бүрдүүлж ирсэн тохиолдолд гэрчилгээг газар дээр нь олгож байна.
 
Харин Иргэний бүртгэлийн газраас гадаад паспортын сунгалт, шинээр олголт, шинээр төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээг олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.Түүнчлэн иргэдэд ТҮЦ машинаар үйлчилж, дараах лавлагаа мэдээллийг өгнө. 


Үүнд:
-Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа 
-Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 
-Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа 
-Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа 
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт 
-Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа 
-Төрсний бүртгэлийн лавлагаа 
-Иргэний үнэмлэхний лавлагаа 
-Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eej 2017-05-17 10:30:40
    Төрсөний гэрчилгээг диплом биш нүсэр, өртөг өндөртэй хийдэг болсноо болиочээ Нийгмийн Даатгалынхаан. Татвар төлөгчдийн мөнгөөр ингэж гараа угаахаа зогсоо!!!
    66.181.189.175
    Мэдэгдсэн Хариулах
  • улсын бүртгэл 2017-05-17 06:28:33
    ийм балай юм хийхээ болич ээ МАН бөөн зарлага хэн ч очихгүй ард түмэнд ямар ч хэрэггүй ш дээ МАН Жагсаал цуглаан хийж магадгүй гэж чацга царайлсандаа өдөр болго...
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах