Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувийг цөлжилтийн аюул нөмөрчээ
Монгол орны цаг агаар ердөө гуравхан жилийн дараа буюу 2020 он гэхэд бараг таван градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн байдлаар буюу 50 жилийн дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшиж, Африк шиг халах хэмжээнд хүрнэ гэсэн таамаг бодитоор биелэх магадлал улам бүр нэмэгдсээр байна. Цөлжилт зөвхөн Монголыг залгиж эхлээгүй.
 
Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал дэлхийн олон оронд гамшиг дагуулж, хуурайшил, цөлжилтийн хамрах хүрээ маш хурдан тэлсээр байгаа. Цөлжилт, газрын доройтолд өртөмтгийд тооцогдох хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын нийт нутгийн 41 хувийг эзлэх болсон бөгөөд энд хоёр тэрбум хүн амьдарч байна. Цөлжилт, газрын доройтлоос үүдсэн эдийн засгийн хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ. Манай улс Төв Азийн орнуудаас хамгийн ихээр цөлжсөн улсуудын тэргүүнд бичигдэж байна.
 
Судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувьд нь цөлжилтийн аюул учирчээ. Тодруулбал Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланд туссан зарим тоо, баримтыг танилцуулсан. Үүнд, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76,8% цөлжилтөд өртсөн. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарсан байгаа гэлээ.
 
Уг нь цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд зориулж зарцуулдаг улсын төсвийн хөрөнгийн хэмжээ сүүлийн жил үүдэд тасралтгүй өссөн. Мөн олон улсын байгууллага, донор орнуудын тусламж дэмжлэгийн мөнгөн дүнг тооцвол маш их тоо гарна. Гэвч үр дүн нь хангалтгүй. Томоохон төслүүдээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Японы “J-Green” байгууллагаас “Газрын тогтвортой менежмент”, “Бэлчээрийн тогтвортой менежмент”, “Цөлжилтийг сааруулах төсөл”, БНСУ-ын “Ногоон хэрэм” зэргийг дурдаж болно. Гэвч эдгээр нь үр дүнгээ өгөөгүй нь жилээс жилд нэмэгдэж байгаа цөлжилтийн тайлан мэдээнээс харагдаж байгаа юм.
 
Дулааралтай холбоотойгоор мөнх цэвдгийн гэсэлт ихсээд буй. Мөсөн голуудын талбай багасах, нимгэрэх шинж тэмдэг ажиглагдаад эхэлсэн. Хэрвээ гэсэлт тасралтгүй үргэлжилбэл Монгол орны цэвдгийн хэмжээ 2080 он гэхэд ердөө таван хувь болж буурах төлөв бий. Энэ нь манай орон газрынхаа гүнээс хатаж эхлэх дохио юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүннү 2017-05-17 23:45:58
    Цагаан зээрээ цөөлөөч гаадуул чинь явсан газраа цөл бодгоод байна. Малчидаасаа асуу л даа.
    202.179.26.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-17 14:25:19
    ЯАМНЫ САЙД ГЭХ ЭНЭ ЭМЭГТЭЙ ТЭЭР ТЭМЭЭН ЖИЛ ИЙМ ҮГ, ТОО ХЭЛЖ БАЙСАН. ӨНӨӨ МӨН ТҮҮНЭЭ ХЭЛЖ ХЭЭВНЭГ СУУНА. ХЭЗЭЭ ХОЙНО ЯМААН ЖИЛД БАС ЭНЭ ҮГ, ТООГ ДАВТАХ БИЗ ЭЭ.
    202.9.43.193
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол өвөө 2017-05-17 12:45:49
    айл болгон хашаандаа 5 мод тарих хууль гаргачих.
    103.10.22.104
    Мэдэгдсэн Хариулах
    • mongol obood 2017-05-17 12:57:28
      Uul ni zob sanaa baina. Gebch usgvi urgadag ymar torliin mod baidag ym bol. Uux usgvi xvmvvs ymar usaar modoo uslax be?
      202.9.43.46
      Мэдэгдсэн Хариулах
  • mongol emee 2017-05-17 12:36:41
    Enxbayr gedeg xvn tor barij baixdaa alt xotolbor gegchiig zarlaj xamag ongon dagthin gazaraa uxuulj tonxvvlsenii gor garch undnii usgvi bolox shag irjee
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
  • за ашгүй ашгүй 2017-05-17 08:43:18
    монголчууд ингэж нэг уух ундгуй уух усгүй болох гэж. Еэ гилай гэж. Одоо туул гол нь тасраад эхэлчихсэн мөн гоёо. Цангаж хатах цаг ирж байна. Одоо усыг алтаар ху...
    122.201.24.98
    Мэдэгдсэн Хариулах
  • баяр 2017-05-17 07:15:02
    Эгийн голын УЦС бариад цөлжитөөс гарах эх үүсвэр буюу хангалттай цэвэр усны нөөцтэй, хямд цахилгаантай болно.
    202.179.26.3
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2017-05-17 15:51:33
      usan tsahilgaan stantsaa hurdan barij yadaj neg heseg gatsarsh usan san uusgeechee
      203.123.33.114
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-17 04:48:01
    газар тариалан эрхлэгчид гэх цөлжилтэнд нөлөөлж буй гол хүчин зүйл бий одооноос анхаарч яаралтай хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
    66.181.179.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Pee 2017-05-17 03:55:42
    malaa bagasgaachee! mongol uls hezee 60 saya maltai baisiin? tegeed ulamjlalt argaar ene olon maliig mallana gedeg chini baigal orchind uzuuleh surug noloo ikh
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Bold 2017-05-17 03:12:26
    Tsuljiltend delhiin dulaaral nuluulj bgaa, gehdee zambaaraagui hursuu erguulj hayad us tatah baigaliin orching uurchluud baihaar tsuljilt bololgui yahav.
    43.228.130.158
    Мэдэгдсэн Хариулах