Удаан шалгасан зарим хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас удаашран шалгагдаж буй онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгээс насанд хүрээгүй Т, Г нар нь бүлэглэн танхайн сэдэлтээр иргэн М-ийг санаатай алсан гэх хэрэгт 2015 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэж байжээ. 

Мөн 2016 оны есдүгээр сарын 11-ний орой 23 цагийн  орчимд сэжигтэн А нь О, Т, М, О нартай архи ууж согтуурсан үедээ өөрийн хамтран амьдардаг О-той маргалдан улмаар түүнийг онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай  алсан гэх хэргүүдэд тус тус мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган хэргийг прокурорт шилжүүлсэн байна.  

Дээрх мөрдөн байцаалтын ажиллагаа нь удааширсан хэргүүдийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас хянаж үзээд энэ сарын 12-нд Т, Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бол А-д холбогдох хэргийг өчигдөр яллах дүгнэлт үйлдэж тус тус Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ??????? 2017-05-17 03:55:42
    740 сая доллар хулгайлсан Женкогийн хэрэг яасан бэ??????
    66.181.160.79
    Мэдэгдсэн Хариулах