Сангийн яамнаас Д.Ангарт даалгавар өгчээ
Хөрөнгийн биржээр дамжин хийгддэг байсан Засгийн газрын үнэт цаасны арилжааг  2012 оноос эхлэн Монголбанкинд шилжүүлсэн. Харин өчигдөр Сангийн яамнаас Хөрөнгийн биржид чиглэл өгчээ.

Ингэхдээ УИХ-ын 2013 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын үнэт цаасны арилжааг Хөрөнгийн биржээр дамжуулахад зах зээлд оролцогч байгууллагууд бэлтгэгдсэн эсэх, програм хангамж, клиринг, төлбөр тооцоо, тайлан бүртгэлийг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэх боломжтой эсэхэд судалгаа хийж, ойрын хугацаанд эргэн танилцуулахыг Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангарт даалгасан байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.