This text will be replaced


Их Британийн иргэн, 101 настай хөгшин 4600 метрийн өндрөөс үсрэлт хийж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр хамгийн өндөр насандаа өдий хэрийн өндрөөс үсэрсэн анхны хүн болж байгаа юм байна.
 
Их Британийн баруун өмнөд этгээдийн Сомерсетын иргэн 101 настай Брисон Уильям Вердун Хайес энэ амжилтыг эвджээ. Тэрбээр энэ сарын 14-нд Дебон хот дахь нислэгийн талбайд тусгай хувцас хэрэглэл өмсч, бага оврын нисэх онгоцонд суун дээш хөөрсөн байна. Улмаар 4600 метрийн өндөрт гарсныхаа дараа зааварлагчийнхаа хамт үсэрчээ.




 
Үүгээр зогсохгүй энэхүү амжилтыг эвдэхэд өвөө, хүү, ач, гуч гэсэн нийтдээ дөрвөн үеийн төлөөлөл хамтдаа оролцсон гэдгээрээ онцлог юм байна. Хайес газарт шүхрээр буухад гэр бүлийнхэн нь алга ташин баяр хүргэж байжээ.




 
Өмнө нь энэ амжилтыг Канадын иргэн эзэмшиж байсан байна. Тэрбээр 2013 онд хамгийн өндөр насандаа өндрөөс үсрэлтийн шинэ амжилтыг тогтоохдоо 101 нас гурван хоногтой байсан гэнэ. Харин Хайесын тухайд 101 нас 38 хоногтой аж.
 
Ийнхүү өмнөх амжилтыг 35 хоногоор шинэчлэн тогтоосон байна. Брисон Уильям Вердун Хайес 100 насныхаа төрсөн өдрөөр хамгийн анхны үсрэлтээ хийж байжээ.
 
Ямартай ч гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосныхоо дараа тэрбээр “Чадвал 102,103 насандаа ч өндрөөс үсрэхийг хүсч байна” хэмээн ярьсан байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.