Түмнийг шуугиулсан барилдаан
Өчигдөр болсон Монгол улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд олныг өндөлзүүлсэн барилдаанаар  дүүрэн болж өндөрлөлөө. Хүндэтгэлийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан  Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдавга,улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ болон заан 4, харцага 8, начин 24 зэрэг улс, аймгийн цолтой 256 бөх зодоглолоо.    
 
Арслан цолны хүндэтгэлийн барилдаан энэ жил Алтан жолоо группийн 25 жилийн ойн нэрэмжит болсноороо онцлог байлаа. Барилдааныг үзэхээр төрийн наадмын түрүү булаалдаж явсан үе үеийн ахмад арслангууд  Ц.Бадамсэрээжид, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, Б.Ганбаатар нар хүрэлцэн ирж бөхөд хайртай түмэн олноо баярлууллаа. Алтан Жолоо групп нь 25 жилийн ойгоо тохиолдуулан бөх үзэгчдийн дунд  25 азтаныг тодруулж ,арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. 
 
Мөн улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдавга нарын хүч шавхсан барилдаан тун чиг үзүүштэй барилдаан байлаа. Аймгийн арслан О.Хангай тун онцгой байж арслан цолны хүндэтгэлийн барилдааны  түрүүг авч, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэж, их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Л.Цэрэнтогтох  нар шалгарлаа.              
 
Олон сайхан ажлуудаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг Алтан жолоо группийн 25 жилийн ойн барилдаан уран, тааварлашгүй  барилдаанууд ихтэй,   үзэгч түмнээр дүүрэн онцгой сайхан болж өндөрлөлөө.































Азтан тодруулахаар улсын арслангууд гарч ирлээ
 




Бөх үзэгчид дундаас тодорсон 25 азтан

 

Бөх үзэгчид дундаас тодорсон 25 азтан
 
Уран барилдааны шагнал  Улсын начин Ц.Чимэддорж
 
Түрүү бөх аймгийн арслан О.Хангай



Түрүү бөх аймгийн арслан О.Хангай
 
Их шөвгийн шагнал

Төлбөртэй нийтлэв

Бөх үзэгчид дундаас тодорсон 25 азтан

Бөх үзэгчид дундаас тодорсон 25 азтан


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бөх сонирхогч 2017-05-16 07:15:49
    Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны их шөвөгт улсын 2 арслан нэгнээ амлах нь цолондоо хүндэтгэл үзүүлээгүй мэт санагдлаа.Өөр барилдаанд бол сонирхолтой ю...
    66.181.176.72
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-16 03:17:42
    hangai ulsiin naadamd 15 udaa turuulnee. batalgaatai.
    209.53.180.130
    Мэдэгдсэн Хариулах
  • бөхсонирхогч 2017-05-16 01:24:53
    Арслан цолтонд зориулсан барилдаанд ижил цолтноо амалдаг нэг их сайхан санагдаагүй. доогуур цолтой хоёроос аваад сайхан барилдчихгүй.
    202.179.31.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-15 14:05:44
    батсуурь залуу хун байж зориггуй гэдэг нь буруу ам авч байна бага цолтой хоер бех байхад арслан цолны барилдаанд ижил цолтой хунээ амлаад л жаахан жудагтай бай
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • bbbb 2017-05-15 17:45:16
      Minii bodloor xarin ch zorigtoi yum bishyy, ogoo avaatai, id yedee baigaa arslangaa amlaj daagaa nexeed
      128.233.5.215
      Мэдэгдсэн Хариулах
  • dsn 2017-05-15 13:34:24
    ene jiliin naadmiin turuu buh hangai gartsaagui yum bn!
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах