Орц, гарц , явган хүний зам чөлөөлөлтийн ажлыг шалгав

НЗД-ын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар нар  өнөөдөр нийтийн зэмшлийн талбайд орц, гарц, явган хүний замыг чөлөөлөх нэгдсэн арга хэмжээний ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний болон авто замыг хаасан 129 байршлын судалгааг гаргасан.  Үүний дагуу одоогийн байдлаар шаардах хуудас өгсөн газруудаас 46-д нь газар чөлөөлөх ажлыг хийж, орц гарцыг нээжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгажээ.

Мөн Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан дөрвөн чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгасан зэрэг нийт 40 гаруй зам гарцыг чөлөөлөөд байна.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол  2018-10-29 07:33:27
    зөв дэмжиж байна Манай Монголчууд зөв юм хийж байгаа дэмжихгүй худлаа улс төрчиж байх юм Худал Эх оронч болж жүжүиглэж байх юм
  • mal 2017-05-15 12:13:22
    Unen teneg yavgan hun ajil hiij ulsdaa nemer bolj bgaag 2 uulang ni bodoj boldogui teneg zasag tur yumdaa uur gazar 2 taliig bodoj hiih bsandaa
  • өвгөн 2017-05-15 11:12:47
    баянгол дүүрэг худлаа мэдээ тавьжээ дээ, засаг даргаа гэж
  • Иргэн 2017-05-15 09:51:26
    Маш зөв. 2 гараа өргөн дэмжих ажил