Төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын  гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ.  

Тус  хуулиудын төсөлтэй холбоотойгоор  Бүлгийн гишүүдэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятав,Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон ажлын хэсгийн гишүүд  мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын  гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Үндсэн Хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэж харж, Мэргэжлийн байгууллага хүмүүсийн саналыг тусган өөрчлөн найруулах, Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж үзлээ.
Мөн хуулийн төсөлд Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан  Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг  орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд /ЗГХЭГ/  шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан байгаа нь Төрийн албаны зөвлөл,  төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнэлээ. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ лхагва гараг буюу 2017.05.17-ны өдөр Төрийн Албаны зөвлөл болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодын оролцоотойгоор тус  хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болов.

Бүлгийн хуралдааны эцэст Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа эдгээр ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар болов.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-05-16 08:18:06
    аая лаг яриад гоё суужино
    66.181.185.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-05-16 00:41:19
    Одоо байгуулгын дарга нар гараад барилга засаг хэдэн төгрөг халаасалдагсан тэгвэл ажилтанаа солих тэр нь бизнэс болжээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах