“Euro Vision”-ийн ялагчаар зүрхний хүнд өвчтэй Португал эр тодорлоо

Дуулиан шуугианаар дүүрэн “Euro Vision-2017” тэмцээн юутай ч болж өндөрлөлөө. Киев хотод энэ сарын 13-нд эцсийн шатны шалгаруулалт болж, ялагчийн нэрийг зарласан байна. Ингээд энэ жилийн ялагчаар Португалын иргэн Сальвадор Собрал “Amar Pelos Dois” буюу “Хайр хоёуланд хүрэлцэнэ” дуугаараа тодорчээ. Түүнд Болгарыг төлөөлж оролцсон Кристиан Костов, Италиас ирсэн Франческо Габбани зэрэг хүчтэй өрсөлдөгчид байсан юм. Гэсэн хэдий ч Кристиан хоёрдугаар байр эзэлж, Франческо зургаад оржээ. Ирэх жил “Euro vision” тэмцээн Португал улсад анх удаа зохиогдоно.


 
Сальвадор шалгаруулалтын дараа эгч Луизатайгаа тайзнаа гарч, эгчийнхээ зохиосон, ялалт авчирсан дууг хамтдаа дуулсан байна.
 
Сальвадорын тухай мэдээлэл тун бага. Лиссабонд төрсөн, Португалын эртний удам угсаанаас гаралтай. 2009 онд нутгийнхаа “Оддын үйлдвэр”-т оролцож байсан. Их сургуульд сэтгэл судлалын мэргэжлээр сурч байгаад хөгжмийн мөр хөөхөөр шийдсэн гэнэ. Түүний хувьд зүрхний хүнд өвчтэй, яаралтай мэс засалд орох шаардлагатай байгаа аж. Барууны хэвлэлүүд тэр ч бүү хэл түүнд зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай болсон гэдгийг ч мэдээлж байгаа юм.


 
Сальвадорыг хэт ачаалалтай байж болохгүй гэсэн учир сургуулилтуудыг алгасаад шууд нээлтэд ирэхийг хүлээн зөвшөөрчээ. Европын томоохон тэмцээн болж байхад түүнд яагаад ийнхүү уян хатан хандах болсон, яагаад заавал ийм өвчтэй, ачаалал даахааргүй хүнийг улсаа төлөөлүүлэн явуулах болов гээд олон хүн гайхаж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ олон хүн Сальвадорыг өрөвдөж, ялахыг ерөөж байсан юм.
 
Түүний дуулсан дуу ч бүхнийг давж чадах, хоёрыг хайрлаж чадах зүрхний тухай гардаг. Энэ бол Португалын түүхэн дэх анхны ялалт байлаа. Тус улсын хувьд энэ тэмцээнд 1996 онд зургаадугаар байр эзэлсэн амжилт л үзүүлж байв.


 

ЖАМАЛАГИЙН ФЭН ӨГЗГӨӨ ХАРУУЛАВ

 
“Euro Vision” тэмцээний төгсгөлийн шатны үеэр нэгэн хөгжилтэй явдал тохиолдсон. Олон хүн тус тэмцээнийг өндөр харуул хамгаалалт дор сайхан зохиогдлоо хэмээн тэмдэглэж буй.

Зарим нь олон цагдаатай, хэцүү байна гэж мэдэгдэж байсан бол зарим нь өндөржүүлсэн харуул хамгаалалтад маш ихээр баярлаж байлаа. Гэхдээ хэн нэгэн тайзан дээр өгзгөө харуулж зогсоход харуул хамгаалалтын юу ч хийж чадахгүй гэдэг нь батлагдсан юм. Эцсийн санал асуулгыг танилцуулахын өмнө Жамала шинэ дуугаа дуулж толилуулжээ. Гэтэл гэнэт түүний дэргэд Австралийн дуучны хөгжөөн дэмжигч тайзан дээр авиран гарч иржээ.

Тэгснээ өмдөө шувтлаад, өгзгөө дэлхий дахинд харуулжээ. 200 сая үзэгч гайхсандаа амаа ангайн хоцорсон биз ээ. Залуу хэдэн секунд ингэж зогссоны дараа хамгаалалтынхан гэнэт ухаан орсон бололтой, түүнийг тайзнаас татаж буулгажээ.


 
Гэтэл энэ үйл явдлын дараахан өгзгөө гаргадаг залухэн болох нь тодорхой болов. Австралийн далбаагаар өөрийгөө далдалсан энэ залуу нь Украины иргэн Виталий Седюк аж. Үүнээс өмнө тэрбээр Бред Питтийг цохисон, Ким Кардашьяныг айлгасан, Уилл Смитийг үнсэхийг оролдсон, Аделийн оронд тайзан дээр гарч Грэмми”-ийн шагналыг нь авахыг оролдсон гээд намтар түүх ихтэй.



Ерөнхийдөө тэр төрөлх нутагтаа нэрд гарсан нөхөр гэнэ. Харин одоо Украин улс энэхүү өгзөгний ачаар тэмцээний түүхэнд тод мөрөө үлдээсэн болохоор энэ жүжигчин залууд талархах ёстой биз ээ.












 

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocnin  2017-05-16 01:26:41
    bydyylgeer neree yldeewel bydeeleg gedgeereel nerd garna biz .. ene bol utgagyi zyil
    108.181.115.137
    Мэдэгдсэн Хариулах