Номт гишүүн Я.Санжмятав сайдад ажлын санал тавьжээ
Эд хөрөнгө, эрх мэдэл, мөнгө хөрөнгө гээд юм юмтай аавынхаа нэр алдраар УИХ-ын гишүүний сэнтийд суусан хүн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Түүнийг Сумтайбаяр хэмээн нэрлэх ч болсон юм билээ. УИХ-ын гишүүн болсноосоо хойш олигтой хуулийн төсөл ч санаачилж чадаагүй энэ эрхэм өнгөрсөн хугацаанд дандаа болох, бүтэхгүй юм бүхэнтээ нэр холбогдож байсан нь нууц биш. Төрийн ордонд Ерөнхий сайдын өмнөөс ширээ шааж босон алдраа мандуулсан тэрбээр араас нь хутга шөвөгтэй холбоотой хэрэгт холбогдон дуулиан тарьсан.

Тэгвэл сүүлийн үед эрхэм гишүүн маань тун ч томоожиж байгаа сурагтай. Засгийн газрын сайдуудад ажлыг нь зааж, зарим нэгэнд нь хуулийн төсөл хүртэл боловсруулж өгөх ажлын санал тавьжээ. Тэрбээр, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас асуулт асуугаад хариулт авсан ч хангалтгүй гэж үзэн багагүй бухимджээ. Энэ бухимдлаа гаргахдаа “Чадахгүй бол ажлаа өг. Эсвэл би танд Хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой төслийг боловсруулаад өгөх үү хэмээн томорч” гэнэ.

Харин улс төрийн тогоонд чамгүй удаан чанагдаж, нэг аймгийг аймаг шиг аймаг болгож чадсан Я.Санжмятав сайд мэдээж тохирсон хариуг нь барьсан гэнэ лээ. Тэрбээр, асууж байгаа нь ч, хариулж байгаагийнх нь үнэлэмжийг хүмүүс мэдэх биз. Чи бид хоёрын үнэлэмж хоорондоо үлдэг. УИХ-ын гишүүнийхээ хувьд чамд хууль санаачлах эрх бий. Би хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн” гэсэн боловсон хариуг өгч гэнэ. Тун удахгүй манай Номт гишүүн Хөдөлмөрийн үнэлэмжийн хууль санаачилж гүйх бололтой. Харин хөгөө хөлдөө чирэхээргүй л юм хийгээсэй билээ.

Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сумтайбаяр 2014-05-13 08:48:49
    Сумтайбаяр Мятав сайдад багадна доо. Сайд бол хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн.