Монгол Улсаас суралцах зүйл их байна гэв

“Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төрийн зөвлөх Аунг Сан Сү Чийд бараалхлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хатагтай Аунг Сан Сү Чийд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд иргэд хоорондоо харилцан зорчих, аялал жуулчдын тоог нэмэгдүүлэх нь чухлыг онцлов.

Бидний хувьд Монгол Улсаас суралцах зүйл их байна, хамгийн эхний ээлжид нийгмийн шилжилтийг тайван замаар хийж, улс төрийн ардчилал тогтоож, эдийн засгийн шинэчлэлээ хэрхэн хийсэн туршлагаас суралцах хүсэлтэй байна гэдгээ Аунг Сан Сү Чий илэрхийллээ. Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хойд нутгуудад хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрсөн үйлдэлд НҮБ-аас эерэг дүгнэлт гаргахад туслахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-15 05:30:10
    Тиймээ Алдааг нь харвал сурах зүйл их дээ 3 сая хүнийг буруу хуртгавал ийм л юм болдог юм байна
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-05-15 04:11:34
    айлын хүүхдүүд ийм айхтар бусдын алдаан дээрээс сурна л гэнэ
    124.41.67.231
    Мэдэгдсэн Хариулах