
Европын хөлбөмбөгийн холбооны “Европа лиг”-ийн энэ улирлын финалд тоглох багуудын нэр тодорсон. Английн “Манчестер Юнайтед” их шөвөгт Испанийн “Сельта Виго”-той оноолт таарсан. Долоо хоногийн өмнө өрсөлдөгчөө 1:0-ээр хожсон “Ман.Юнайтед” пүрэв гарагийн шөнө 1:1-ээр тэнцэж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр илүүрхэн шигшээд үлдэж чадсан.
Харин Голландын “Аякс” өмнөх тулаанд Францын “Лион”-ыг 4:1-ээр хожсон бөгөөд хоёр дахь тоглолтод “Лион” талбай дээрээ “Аякс”-ийг 3:1-ээр хожсон ч нийлбэр дүн 5-4 болж, “Аякс” шигшээ тоглолтод оролцох эрхийг авлаа.
Европа лигийн шигшээ тоглолт энэ сарын 24-ний үдэш Шведийн Стокхольм хотод болно. Тэгвэл шигшээ тоглолтыг шүүн явуулах шүүгчийн нэр тодорхой болсон байна. энэ жилийн шигшээ тоглолтыг Словенийн туршлагатай шүүгч Дамир Скомина шүүхээр болжээ.
Б.Сансар
olloo.mn