Номын хямдралтай худалдаа үргэлжилж байна

“Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачлан жил бүрийн хавар зохион байгуулдаг “Улаанбаатар бүүк фэйр-2017” номын баяр Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй энэхүү баярт зохиолчид, ном эрхлэн гаргагч, хэвлэлийн компани, хуучин номын худалдаа эрхлэгчдээс гадна “Эмпати” байгууллага, “Улаанбаатар элит” олон улсын сургууль хамтран ажиллаж байна.

Номын баярын үеэр 5-40 хүртэл хувийн хямдралтай номын худалдаа, үйлчилгээ гарч байгаа бөгөөд “Хорвоогийн өнгө” олон улсын соёлын наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Номын баярын өнөөдрийн үйл ажиллагаа оройн 20.00 цаг хүртэл төв талбайд үргэлжилнэ.


Б.Орхон

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.