Бүх нийтээр мод тарих өдөр

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт өнөөдөр 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Энэ өдөр уламжлал ёсоор дүүрэг бүр мод, сөөг тарих газруудыг сонгож бэлтгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүрэг, хороод, аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэд өргөнөөр оролцдог. Энэхүү үйл ажиллагааг улсын хэмжээнд 14 удаа зохион байгуулж, 10,1 сая мод тарьжээ.

Мод тарих өдрийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Ойн судалгаа хөгжлийн төв, Ногоон хэрэм төслөөс “Тарьц суулгац-2017” үзэсгэлэн, дүүрэг бүрийн төлөөлөл 400 гаруй иргэдийг хамарсан сургалт зохион байгуулж, мод тарих арга зүйг үзүүлсэн видео хичээл бэлтгээд байна.

Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zzz 2017-05-13 14:31:38
    tarih amarhan ene bayachuud amidral doroi humuuseer tsalin ogch archluulah heregtei muusain baaj chadshgui bayachuud. daraa jil in bugf uhchdeg bizdee.
    66.181.180.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Аааэээ 2017-05-13 12:40:30
    Энэ үхрүүд үнэн алнаа сайхан сагсайгаад ургасан моднуудаа жил бүр хүн аймаар тайрдаг бас тайрах таслахдаа үнэн мэргэжлийн.Байгалдаа байгаа мод зүгээр ургалдээ...
    110.47.154.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-05-13 03:41:08
    Мод таринаа гэхдээ би багануурын хүн орос ах нарын тарисан хэдэн улиасыг ёстой эрхэд нь халдаж ургахгүй болтол тайрах юм олон ч улиас үхлээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах