Чуулга уулзалтад оролцуулна гэж малчдаас мөнгө татжээ
 “Их Монгол” мянгат малчдын холбоо, ХХААХҮЯ-тай  хамтран  5 дугаар сарын 13-нд “Мянгат малчдын нэгдсэн чуулга уулзалт Улаанбаатар -2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа  талаар ташаа мэдээлэл олон нийтэд хүргэсэн байна. Улмаар энэхүү арга хэмжээнд  оролцох нэг малчнаас 260-280 мянган төгрөгийн төлбөр авч байгаа талаарх мэдээлэл ХХААХҮЯ-нд аймгуудын ХХААГ-аас мэдээлэл ирсэн. Энэ талаар МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл “Ямар нэгэн арга хэмжээ уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах нь тухайн байгууллагын эрх боловч хамтран зохион байгуулж буй  байгууллагад нь мэдэгдэлгүй нэр болон лого ашиглах нь хууль бус үйлдэл юм. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед малчдаас төлбөр хураан авах нь буруу” гэдгийг онцлон хэлэв.

Харин ХХААХҮЯ-наас энэ сарын 26, 27-нд “Малчдын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар ажиллаж байна. Уулзалт зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд сум бүрээс хоёр малчин оролцох юм. Тус зөвлөгөөнөөр өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явц, төл бойжилт, 2017 оны хадлан тэжээл бэлтгэл, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Мал, амьтны эрүүл мэнд тухай  болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцох юм.
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. UROLOGIST 2019-07-01 22:56:58
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь ...
    197.210.227.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-15 03:32:25
    Нэг малчнаас 280,0 мянган төгрөг авсан гэнэ лээ шүү. Бүх асуудал мөнгө болжээ дээ....
    27.123.213.188
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-12 11:45:46
    тбб нэртэй луйварчид шантаачид монголоор л нэг байна хууль зуйн яам юугаа харж зевшеерел егдег юм бугдийг татан буулгаад буртгэх журамаа чангалмаар юм
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах