Мисс Т.Батцэцэг кинонд тогложээ

Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож явсан мисс Т.Батцэцэг мэргэжлээ сольж, кино урлагт хөл тавьжээ. Тодруулбал мисс бүсгүй  “Залуу нас” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн байна. “Борн фильм” студийн бүтээсэн тус кино өнөөдөр нээлтээ хийх аж.

Киноны тухайд дөнгөж амьдралд хөл тавьж буй залуучуудын тухай өгүүлж, тэдний хайр дурлалын амьдрал, залуу насны алдаа оноог харуулах юм байна. Киноны бусад дүрүүдийг СТА Ц.Төмөрхуяг, М.Саранцэцэг, Б.Отгонбат болон залуу уран бүтээлч О.Энхбаяр Ц.Аззаяа нар бүтээжээ. Харин найруулагчаар П.Энхбаатар ажиллажээ.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.