Ж.Ганбаатар: “Арева Монгол” компани лицензүүдээ сунгуулахаар идэвхтэй хөөцөлдөж байна
Сүхбаатар аймагт 2008 оноос хойш “Арева Монгол”  компани үйл ажиллагаа явуулж байгаа. Бүр тодруулбал “Арева Монгол” компани Сүхбаатар аймгийн Дарьганга суман дахь байгалийн цогцолборт газар, Хүйтэн уул, Зотолхаан уулнаа ураны хайгуулын үйл ажиллагаа эрхэлсаээр өнөөдрийг хүрээд байна. Ийнхүү 2008 оноос хойш “Арева Монгол” компани үйл ажиллагаа явуулж эхлэхэд Цөмийн энергийн тухай хууль батлагдаагүй байсан ч Ашигт малтмалын газраас тухайн үеийн хууль, тогтоомжийг зөрчин тус компанид ураны хайгуулын лиценз олгосон тухай иргэний хөдөлгөөнийхөн мэдэгдэж байна. Ингэснээр 2008 оноос хойш  “Арева Монгол”  компанийн хууль бус үйл ажиллаагааны эхлэл тавигдсан аж.

Мөн энэ талаар удаа дараа төрийн холбогдох албаныханд мэдэгдсэн ч өнөөг хүртэл ямар ч хариу өгөөгүй байна. Тиймээс “Байгаль орчны иргэний зөвлөл”-ийн зүгээс уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал илгээжээ. Захидалд Сүхбаатар аймагт явагдаж буй ураны хайгуулы хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг хүссэн байна. Сүхбаатар аймагт ураны хууль бус тусгай зөвшөөрөл олгосон асуудлаар “Гамшгаас хамгаалах үндэсний төв”-ийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Ерөнхийлөгчид хүргүүлсэн шаардлагынхаа талаар тодруулахгүй юу?

-Монголын байгаль орчны иргэний зөвлөл, түүний 700 гаруй гишүүн байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан нээлттэй захидлаараа дамжуулан шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын нэгдүгээрт, улс орны эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 100 хоногийн хөтөлбөр хэрэгжиж, улс төрчид эрх зүйн орчноо тогтвортой болгочихвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөн, бүх зүйл сайхан болох тухай сурталчилж байна. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног нэрээр хаацайлан далимдуулж уул уурхайг аврах нэрийн дор байгаль орчноо сүйтгэж байна. Уул уурхай бол тодорхой хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгодог ч байгаль орчин, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинд арилшгүй сөрөг нөлөө үлдээдэг, эргээд хэдэн тэрбумаар нь зарцуулаад ч аврах боломжгүй байгаль орчны аймшигт сүйрэл үлдээдэг. Ганц уул уурхайгаар эдийн засгийг аварна гэдэг бол өрөөсгөл ойлголт, үүнд бухимдаж байна.

Хоёрдугаарт, Үндэстэн дамнасан корпарациудын лоббид хэт автаж, ураны лицензийн замбараагүй олголтыг дэмжих явдал ихсэж байна. Тодруулбал Сүхбаатар аймгийн Дарьгангын Байгалийн цогцолборт газар, Хүйтэн уул, Хатгин овог хошууны тахилга шүтэээн болсон Зотолхаан уул зэрэг хамгаалалтын бүсэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх шийдвэрүүдийг анхааралдаа авахыг Ерөнхийлөгчөөс шаардаж байна.

Гуравдугаарт, Байгаль орчин, газар нутгаа гэсэн иргэний хөдөлгөөний гишүүдийг барьж хорих болсон. Үүний тод жишээ нь Ц.Мөнхбаяр. Үүнээс гадна Байгаль орчны төлөө тэмцэж байгаа иргэний 700-аад хөдөлгөөний ихэнхэд дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагааг нь мохоож байгааг дурьдсан байгаа.

-Сүхбаатар аймагт Арева Монголкомпанийн нэр дээр хичнээн лиценз байгаа вэ?

- “Арева Монгол” ХХК-ийн Эрик Ди Сизи гэгч Сүхбаатар аймгийн долоон сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын 26 тусгай зөвшөөрөл анх авсан байдаг. Энэ бүх лиценз олгогдохоосоо эхлээд хууль бус байсан.  Учир нь тухайн үед ураны тухай хууль байгаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дээрх тусгай зөвшөөрлийг олгосон юм байна. Гэхдээ  Ашигт малтмалын тухай хуулийн олон заалтыг зөрчсөн.  2008 оны долдугаар сарын 9-22-ны хооронд лиценз бөөндөж авахдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хийлгэж санал авах ёстой байтал тус хурлыг хийгээгүй. Түүнчлэн байгаль хамгаалах төлөвлөгөөгөө холбогдох албаны хүмүүс, байгууллагад танилцуулаагүй. “Арева Монгол”  компани Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Асгат, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумд дахь хайгуулын лицензүүдээ сүүлчийн удаа буюу 9 жилийн хугацаагаар сунгуулах гэж байна. Тиймээс  гурав дахь удаагийн сунгалтыг хийхгүй байхыг уриалж байгаа юм.

-Та бүхний зүгээс Сүхбаатар аймагт ажиллаад ирсэн. Нутгийн иргэд ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Иргэдийн зүгээс Дорногов аймгийн Улаанбадрах суманд тулсан гамшгийг   хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. Энэ ч үүднээс “Арева Монгол” компанийн лицензийн цуцлах зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүл энэ оны нэгдүгээр сарын сүүлч хүртэл Сүхбаатар аймгийн Онгон суманд 4-7 үхэр Улаанбадрах суманд үхсэн үхрийн шинж тэмдэгтэй адилхан шинж тэмдэгээр үхсэн. Энэ нь малчдад түгшүүр төрүүлж байна.

-Та бүхэн энэ асуудлаар Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүдтэй уулзаж үзсэн үү?

-Гол асуудал бол “Арева Монгол” компани наадмын энэ өдрүүдэд лицензүүдээ сунгуулахаар идэвхтэй хөөцөлдөж байна. “Арева Монгол” бол мөнгө олохын тулд тухай улс орны удирдагчдыг худалдаж авдаг юм байна. Ялангуяа Сүхбаатар аймагт УИХ-аас сонгогдсон гишүүдийн лоббигоор энэ лицензүүд сунгагдах магадлал маш өндөр байна.  Наадмын налгар өдрүүдэд гадны хөрөнгө оруулагч буюу дэлхийд “Ичгүүр нүд” гэх шагнал авсан “Арева Монгол”  компани лицензээ сунгуулахаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Орон нутгийн удирдлагуудын зүгээс та бүхэнд дэмжлэг үзүүлж байх юм уу?

-Үгүй. Харин ч иргэний нийгмийн байгууллагуудаас бүхэл бүтэн төлөөллүүд тухайн  газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байхад сумын засаг дарга, ИТХ-ын дарга нь наадмаар түрүү бариад зугтсан.

-Танайхыг орон нутагт ажиллаж үеэр Арева Монгол” компаниас ямар нэг мэдэгдэл ирсэн үү?

-Үгүй. Тэдний зүгээс ямар нэг мэдэгдэл хийхгүй байгаа нь үйл явц үнэн гэдгийг нотолж байгаа хэрэг.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bagi 2014-08-13 04:46:54
    Ganbaataraa uran gej yu baidagiig chi medeh yy? Yaval urvald orj zadardagiig yadaj sudalchih daa
    112.72.13.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Zo chin 2014-07-31 23:12:07
    Hooe ene balai uul us eh ornoo hamgaalna gesen neriin door busdiig shantaajildag turiin bus baiguullaga nertei yumnuud zailtsgaa. Uls eh ornii hugjild gai bolj saatuulsan yumnuud. Bidend gadnii hurungu oruulalt heregtei, shine technic technology ashiglasa
    103.26.193.16
    Мэдэгдсэн Хариулах