“Манчестер Юнайтед” европа лигийн шигшээд шалгарлаа

Английн алдарт “Манчестер Юнайтед” баг европа лигийн хагас шигшээн хариу тоглолтоо өнгөрсөн шөнө хийлээ. Өөрсдийн “Олд траффорд” цэнгэлдэх хүрээлэндээ Испанийн Сельта клубыг хүлээн авч нэлээд хүндхэн тоглолтыг хийсэн бөгөөд  1:1-ийн харьцаагаар тэнцлээ. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүн 2:1 болж улаан чөтгөрүүд  энэ улирлын европа лигийн  шигшээ тоглолтод шалгарч үлдлээ.


 
Тэдний хувьд долоо хоногийн өмнө айлын талбайд зочлон тоглохдоо 1:0-ээр ялалт байгуулаад байсан нь цааш шалгарахад нь ихээхэн нөлөөллөө. Өнгөрсөн шөнө явагдсан тоглолтод Юнайтедаас Фейллани 17 дахь минутад гоолдсон бол эсрэг багаас  Roncaglia 85 дахь минутад гоолдлоо.
 

Аваргын төлөө тоглолт улаан чөтгөрүүдийн хувьд нэлээд хүндхэн  болно. Учир нь тэдний хамгаалалтын гол тоглогч Bailly тоглолтын 87 дахь минутад улаан хуудас авч, талбайгаас хөөгдсөн. Иймээс Шведэд болох финалд тоглох боломжгүй болж байгаа юм. Мөн Юнайтедын хэт шахуу тоглолтын хуваариас болж багийн гол хэд хэдэн тоглогч нь бэртэлтэй байгаа билээ.  Үүний улмаас Премьер лигийн  өнгөрсөн тойрогт Арсеналд 2:0-ээр хожигдож, топ 4-т багтах боломжоо алдсан. Гэсэн хэдий ч тэд европа лигт түрүүлж, ирэх улиралд Аваргуудын лигт оролцох эрхээ авах зорилготой байгаа.  Европа лигийн финалд тэд Аяаксын эсрэг тоглоно.





 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.