Ойрын өдрүүдэд 28-33 хэм хүрч хална

Тавдугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Салхи 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

13-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.