Сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 44 хувиар буурчээ

Нийслэлийн цагдаагийн газраас НИТХ, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран 2016-2017 оны хичээлийн жилд хэрэгжсэн “School police - Эцэг эхийн эргүүл” хөтөлбөрийн үр дүнг үнэлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордонд өдөрлөгийн арга хэмжээ зохион байгууллаа.

Энэ үеэр нийслэлийн 160 гаруй сургуулиас эцэг, эхийн эргүүлийг үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг 30 сургуулийн эцэг, эхчүүдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт шагналаар шагнаж урамшууллаа.

Нийслэл хотын хэмжээнд өдөрт 1400, сард 33.600 эцэг, эхчүүд эргүүлд гарч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажилласнаар сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар 14 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 44 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.