Гэр бүлээрээ музей үнэгүй үзээрэй

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчиддээ үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай. Мөн музейн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей бөгөөд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага юм.

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би 2017-05-12 05:22:38
    Ажлын өдөр гэр бүлээрээ ажил, хичээлээ таслах уу? Олон нийтдээ амьдрал тохирсон зохицуулалт хийгээсэй дээ.
    66.181.189.175
    Мэдэгдсэн Хариулах