Өсвөрийн хийлчид ОУ-ын тэмцээнд амжилттай оролцов
БНЧУ-ын Усти Над Орлици хотноо 59 дахь жилдээ зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн Коцианы нэрэмжит олон улсын уралдаанд Хөгжим бүжгийн коллежийн гурван сурагч оролцжээ.

Уралдаанд дөрвөн насны ангиллаар 56 шилдэг өсвөрийн хийлчид авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 10 хүртэлх насны ангилалд Хөгжим бүжгийн коллежийн сурагч М.Азжаргал, Б.Жамбалбаярням нар хоёрдугаар байр, 11-13 насны ангилалд Э.Эмүжин тусгай байрт шалгарч өндөр амжилт үзүүллээ.

Манай улсын өсвөрийн хийлчдийн авьяас чадварыг уралдааныг зохион байгуулагчид өндрөөр үнэлсэн бөгөөд БНЧУ дахь ЭСЯ-аас уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг эцэг, эхийн хамт хүлээн авч уулзан дурсгалын зүйлс гардуулжээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.