Эмнэлгүүд төв талбайд иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч байна
Эмнэлгийн байгууллагууд өнөөдөр төв талбайд  ард иргэдэд үйлчилж байна.Тодруулбал эрүүл мэндийн салбарынхан Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөр”-өө зохион байгуулж байна. Тус  өдөрлөгийн хүрээнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн төвүүд, НЭМГ болон I, II, III-р шатлалын эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж байна. Үүний зэрэгцээ иргэдэд газар дээр  нь үзлэг хийж, зөвлөгөө өгч байгаа юм. 

Тухайлбал Оточ манрамба эмнэлэг судас барьж оношилгоо хийж байсан нь иргэдийг ихээхэн татаж байлаа. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлэг - Даралт, пульс, нүдний хараа тогтоох, биеийн жингийн индекс тогтоох үзлэг хийж, зөвлөгөө өгч байгаа бол, Улсын гуравдугаар төв эмнэлэг - Бөөр, дотоод шүүрэл, мэдрэл, дотор, сэргээн засахын эмч нар багаараа ирж үзлэг хийж, зөвлөгөө өгч,  Хавдар судлалын үндэсний төв – Толгой, хүзүүний мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө өгч байлаа. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – биеийн жингийн индекс үзэж, эмэгтэйчүүдэд суулгац, ерөндөг үнэ төлбөргүй олгож байлаа. Гэмтэл согог судлалын үндэсний төв – Ясны сийрэгжилтээс сэргийлэх зөвлөгөө өгч байгаа бөгөөд хэвлийн ЭХО, ясны сийрэгжилт үзэж, Яаралтай түргэн тусламжийн төв анхны тусламжийг хэрхэн яаж үзүүлэх сургалт зэргийг зохион байгуулж байна.
 
Өдөрлөгт оролцохоор ирсэн иргэдийн тухайд ихэнх нь ахмад настанууд байсан бөгөөд тэд өдөрлөгийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа ярьж байсан юм. Мөн үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбар болоод эмнэлгийн байгууллагуудтай холбоотой санал хүсэлтээ ч хэлж байлаа.
 
СХД-ийн ахмад насан Г.Цэцэгмаа  “Эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал хэрээс хэтэрсний зэрэгцээ эмч сувилагчдын ажлын ачаалал нэмэгдсэн нь эргээд иргэдэд ихээхэн хохиролтой тусаж байна. Хэт ачаалалтай ажиллаж ядарсан ажилтнуудын харилцаа хандлага догшин ширүүн болж, өвчтөнүүдтэй бүдүүлэг харилцах явдал ихэссэн. Мөн мэргэжлийн алдаа гаргах нь ч олширсон. Мэдээж хэрэг ачаалал багатай сайхан орчин нөхцөлд ажиллаад эхэлвэл өвчтөнүүддээ тавих анхаарал халамж нь ч нэмэгдэнэ” хэмээн ярилаа.
 
Мөн өдөрлөгт оролцож буй иргэдийн хэлж буйгаар ганц өдөр ийм нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж зөвлөгөө өгч байхаар эмнэлэг тус бүртээ ийм өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд бодитой эмчилгээ сувилгаа үзүүлж байх нь илүү үр дүнтэй болно гэдгийг хэлж байлаа.
 
Харин өдөрлөгт оролцож буй эмч, эмнэлгийн ажилтнууд өвчилсөн үед эмнэлэгт үзүүлэх нь үр дүн муутай  байдаг. Иймд ихэнх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой учраас энэхүү өдөрлөгт хамрагдан зохих шатлалын эмч нараас зөвлөгөө авч, өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг уриалж байлаа.
 
Дашрамд дуулгахад, өдөрлөгийн хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зоонозын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг иргэдэд өгч байсан юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dr.Harry Poter 2018-02-15 01:09:08
    Dr.Harry Poter    Би эрхтэний мэс засал хийдэг мэргэжилтэн бөгөөд бид Бөөрний худалдаа хийхийг сонирхож байгаа, эсвэл биеийнхээ аль ч хэсгийг худалдаалахыг...
    105.112.25.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭМЯ шоучин яам болжээ 2017-05-12 02:11:35
    Нөгөө мундаг стандартууд яасан бэ, эмнэлгийн бус орчинд майханд үзлэг шинжилгээ хийхийг нөгөө сүржин мэргэжлийн хяналтынхан зөвшөөрч байгаа юм уу .
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах